Зөгийн бал

zogiin-bal

Зөгий цэцэгс дамжин балт шүүс цуглуулж, үүрэндээ боловсруулан зөгийн балыг гаргаж авдаг. Зөгий балт шүүсийг ферменттэйгээ хольж, сархиагтаа хийж, 21-28 хоногийн дараа бал бүрэн гүйцэт боловсордог. Цэцэг бүрийн балт шүүсний бактерийн эсрэг үйлчилгээ нь өөр өөр байдаг. Зөвхөн нэг төрлийн ургамал-цэцэгсээс цуглуулсан бал (монофлёр бал) нь бактерийн эсрэг үйлчилгээгээр илүү байдаг. Олон төрлийн ургамал цэцэгсээр цуглуулсан бал (полифлёр бал)-ыг олон төрөл зүйл ургамлаас цуглуулах явцад эмийн ургамал давамгайлсан бол өндөр чанар, эмчилгээний үйлчилгээ нь хамгийн сайнд тооцогддог. Зөгийн бал нь олон сараар чанараа алддаггүй учраас зөв хадгалбал олон сараар ч нөөцөлж хэрэглэх боломжтой юм.

Зөгийн бал нь глюкоз, фруктоз гэх мэт нүүрс-усны үндсэн эх үүсвэр тул өсч бойжиж буй хүүхэд, ачаалалтай ажилладаг хүмүүс болон тамирчдад ихээхэн хэрэгцээтэй байдаг.

Нүүрс-усны агууламжтай хүнс хэрэглэсний дараа цусан дахь глюкозын хэмжээ хэрхэн өсч буй үзүүлэлтийг гликемик индекс гэдэг. Зөгийн балны уг үзүүлэлт нь 49-91 буюу хангалалттай өндөр үзүүлэлттэй байдаг хэдий ч чихрийн шижинтэй хүмүүс бал идсэний дараа яг ижил үзүүлэлттэй бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй харьцуулахад глюкозын хэмжээ маш бага ихэсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижингийн аль ч төрөлд (I, II) зөгийн балыг хэрэглэж болно.

Зөгийн балыг тогтмол хэрэглэснээр ходоод-гэдэсний зам, зүрх-судас, амьсгалын болон дархлаа ны эрхтэн тогтолцоо сайжирдаг. Хүний биед зөгийн бал нь бүрэн шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Зөгийн балны хоногийн хэрэглээ нь насанд хүрэгчид 50-80г, хүүхэд 15-30г байдаг.

Нэг халбага зөгийн балыг нэг аяга бүлээн усанд найруулж уухаас гадна хэлний дор уусгаж хэрэглэж болдог.