Арьсны харшил

Арьс бол ялгаруулах, шингээх эрхтэн. Тууралт, арьсны үрэвслийн хэлбэрээр шаарыг гадагшлуулна. Шаар зайлуулах энэ арга насанд хүрэгчдэд илүүтэй тохиолдоно. Биеийн зарим эрхтэнд элс чулуу үүсдэг байдаг. Учир нь шахагдан зайлуулсан илүүдэл шаарнаас эдгээр нь үүсдэг ажээ. 

Харшлыг хуурамч, жинхэнэ харшил гэж хоёр хуваадаг. Ялгаа: 

  1. Илрэх хугацаагаар. Жинхэнэ харшил 15-20 минут, цаад хугацаа 1 цагийн дараа илэрдэг бол хуурамч харшил хэдэн хоног, өдрийн хойно илэрнэ. 
  2. Хэмжээнээс хамаарна. Жинхэнэ харшил ганц үрэл, ганц дуслаас хамаардаг бол хуурамч харшил тиймгүй. Өөрөөр хэлбэл хэмжээнээс шалтгаалдаг. 
  3. Үргэлжлэх хугацаа. Тухайн хүнсээ хэрэглэх тутам урвал үүсгэх нь багадаад байвал хуурамч харшил. Харин улам ихэсвэл жинхэнэ харшил байдаг. 

Хуурамч харшил бие махбодийн бохирдсонтой холбоотой. Зөгийн бал хүний цусны сийвэнтэй бүтцээрээ ойролцоо учраас гадны бодис биш. Нийлэгжсэн амин дэмийг 2 сараас илүү хэрэглэдэггүй. Хэрэв удаан хугацаагаар хэрэглэвэл харшил үүсгэнэ. 

Арьс харшил өвчний эмчилгээний анхны алхам  нь ходоод гэдсийг цэвэрлэх явдал. Арьс бол ходоод гэдэсний үйл ажиллагааны толь гэдгийг битгий мартаарай. 

Насанд хүрэгчдийн 1/3 нь өтгөн хатдаг төдийгүй хордлогонд өртдөг. Гэдэсний салст өтгөнд хучигдаж микроэлемент, амин дэм шингээх чадвараа алдана. Ходоодонд боловсрогдож эхэлсэн хоолны үлдэц 12 нугалаа гэдсэнд ордог. Хоол боловсруулахад зайлшгүй шаардагдах ус, цөс, фермент зохих хэмжээнд байх нөхцөлд бүрэн гүйцэд шингэж эхэлнэ. Хоолны үлдэц бутлагдан задарч цус, эс хоорондын шингэн, эсийн гүнд шингэнэ. Бас цэвэр ус дутагдвал өөрөөр хэлбэр шингэн унд бага уудаг бол хоолны шингэц мууддаг ажээ. Ингээд эс боловсроогүй хүнс цусанд орж эсэд нэвтэрч чадалгүй эс хоорондын шингэнд очно. Энэ үед хүний биемахбодь эдгээр шаарыг эс хоорондох шингэнээс зайлуулж цэвэрлэхийг оролдож эхэлдэг. Амьсгалын систем ч яг үүнтэй адилхан. Хэрэв салхинд цохиулж ханиад шуухинаа авбал бие эрхтэн түүнийг зайлуулааын чармайж, ханиаж, найтааж эхэлдэг. Ийнхүү амьсгалын системээр дамжин эс хоорондын шингэнээс шаарыг хөөн гаргадаг ажээ. 

Холбоотой нийтлэл: 

Ургамлын харшил

ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах