Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн байгаль эхээсээ ургамал, жимсийг нь хүнсэндээ хэрэглэж, шимийг нь хүртэж ирсэн. Түүний дундаас зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг мэдэрч, зөгий үржүүлж, зөгийн аж ахуй эрхэлсээр өдийг хүрчээ. Зөгийн бал, прополис, цэцгийн тоос, тоосормог, лав зэрэг зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн нь хүнсний төрөл зүйлд ордог ч эрүүл мэнд, гоо сайханд үнэлж баршгүй ашиг тустай.

Балт зөгий нь бүлээр амьдардаг байгалийн гайхамшигт шавж юм. Энэ бяцхан ажилсаг шавж нь үүрээ өөрөө барьж, хүнсээ өөрөө бэлдэж, үүрээ жилийгээрээ ариутгаж, шаардлагатай бол зөгийн хороороо бүлээ хамгаалдаг. Зөгийн үүрний нууцыг одоо хир нь судалсаар байгаа бөгөөд шинэ шинэ гайхалтай нээлтүүд нь хүн төрөлхтнийг бишрүүлж байна

ТЕНТОРИУМ® компани нь зөгийн аж ахуйн ховор нандин орц бүхий бүх бүтээгдэхүүнийг цогцоор нь ашиглан апифитобүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба энэ чиглэлээрээ дэлхийд томоохонд тооцогдох үйлдвэрлэгч төдийгүй шинжлэх ухааны хүрээлэн бүхий цогцолбор байгууллага юм. Тус компаний олон үе дамжин, цаг хугацааны шалгуураар шалгагдсан уламжлалт жор, шилдэг технологи, орчин үеийн чанар, хяналтын систем нь олон сая хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх амжилтынх нь үндэс болжээ.

ТЕНТОРИУМ® компаний бүтээгдэхүүнүүд нь АПИ буюу зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн, ФИТО буюу ашигт ургамлын төрөл зүйл оролцсон байгалийн гайхамшигт хослол бүхий дахин давтагдашгүй нандин бүтээгдэхүүн болж чаджээ.

Апифито бүтээгдэхүүнийг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр дархлаа сайжирч, биеийн эсэргүүцэл нэмэгдэн, идэвхтэй урт наслахад дэм болохоос гадна элдэв өвчин үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Апифито бүтээгдэхүүн нь хүний бие махбодийн хэвийн өсөлт, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шим тэжээлээр эсийг тэжээдгээрээ баяжуулсан хүнсний ангилалд ордог.