Зөгийн Бал – Байгалийн Цэвэр Тэжээл

Зөгий цэцэгс дамжин балт шүүс цуглуулж, үүрэндээ боловсруулан зөгийн балыг гаргаж авдаг. Зөгий балт шүүсийг ферменттэйгээ хольж, сархиагтаа хийж, 21-28 хоногийн дараа бал бүрэн гүйцэт боловсордог. Цэцэг бүрийн балт шүүсний бактерийн эсрэг үйлчилгээ нь өөр өөр байдаг.

Зөвхөн нэг төрлийн ургамал-цэцэгсээс цуглуулсан бал нь бактерийн эсрэг үйлчилгээгээр илүү байдаг. Олон төрлийн ургамал цэцэгсээр цуглуулсан балыг олон төрөл зүйл ургамлаас цуглуулах явцад эмийн ургамал давамгайлсан бол өндөр чанар, эмчилгээний үйлчилгээ нь хамгийн сайнд тооцогддог. 

Зөгийн бал нь олон сараар чанараа алддаггүй учраас зөв хадгалбал олон сараар ч нөөцөлж хэрэглэх боломжтой юм.

Зөгийн бал нь глюкоз, фруктоз гэх мэт нүүрс-усны үндсэн эх үүсвэр тул өсч бойжиж буй хүүхэд, ачаалалтай ажилладаг хүмүүс болон тамирчдад ихээхэн хэрэгцээтэй байдаг.

Нүүрс-усны агууламжтай хүнс хэрэглэсний дараа цусан дахь глюкозын хэмжээ хэрхэн өсч буй үзүүлэлтийг гликемик индекс гэдэг. Зөгийн балны уг үзүүлэлт нь 49-91 буюу хангалалттай өндөр үзүүлэлттэй байдаг хэдий ч чихрийн шижинтэй хүмүүс бал идсэний дараа яг ижил үзүүлэлттэй бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй харьцуулахад глюкозын хэмжээ маш бага ихэсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижингийн аль ч төрөлд (I, II) зөгийн балыг хэрэглэж болно.

Зөгийн балыг тогтмол хэрэглэснээр ходоод-гэдэсний зам, зүрх-судас, амьсгалын болон дархлаа ны эрхтэн тогтолцоо сайжирдаг. Хүний биед зөгийн бал нь бүрэн шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Зөгийн балны хоногийн хэрэглээ нь насанд хүрэгчид 50-80г, хүүхэд 15-30г байдаг.

Нэг халбага зөгийн балыг нэг аяга бүлээн усанд найруулж уухаас гадна хэлний дор уусгаж хэрэглэж болдог.

Цэвэр байгалийн гаралтай зөгийн балан суурьтай, баяжуулсан зөгийн балны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

↓↓↓

БАЛТ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД