Зөгийн жилий – Прополис

zogiin-jilii

Зөгий мод, бургасны нахиа, найлзуурын давирхайлаг бодисыг хураан прополис буюу зөгий жилий боловсруулдаг. Модлог ургамал нь өөрийн нахиа, найлзуурыг элдэв нянгаас хамгаалахын тулд давирхай ялгаруулж бүрдэг.

Зөгийн жилийн найрлагад ордог биофлавиноид, холтсон хүчил, эфирт тос, үнэрт хүчил зэрэг нь түүний биологийн идэвхтэй, тухайлбал антиоксидант, вирус, мөөгөнцөрийн эсрэг, хордлого тайлах, өвчин намдаах, нөхөн сэргээх, хавдрын эсрэг, дархлаа өдөөх зэрэг чадварыг харуулна.

Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл дэх физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ. Зөгийн жилий антиоксидант идэвхжил, биофлавиноидын агууламжаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дээгүүрт ордог. Мөн дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална.

Зөгийн жилий нь аливаа үрэвсэл, улайлт, шархны эсрэг онцгой үйлчилгээтэй тул түүнийг усан, тосон, балан, үрлэн хэлбэрээр аль ч тохиолдолд дотуур болон гадуур хэрэглэхэд тохиромжтой байдаг.

ТЕНТОРИУМ® компани зөгийн жилийг усан ханд, тосон ханд, бал, үрлэн зэрэг олон хэлбэрээр ашиглан, хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.