Зөгийн хор

zogiin-hor

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнээс хамгийн хүчтэй үйлчилгээтэй нь зөгийн хор юм. Зөгийн хор нь өнгөгүй, өтгөн хурц үнэргүй, гашуун амттай байдаг. Сүүлийн үед дэлхий нийтэд зөгийн хорны эмчилгээний идэвхийг судлан эрүүл мэнд, гоо сайханд нэвтрүүлж, анагаах ухааны нэг салбар болтлоо хөгжиж байна.

Зөгий нэг удаагийн хатгалтаар 0.3-0.8 мг хор ялгаруулдаг. Хэрэв хорыг их тунгаар хэрэглэвэл тайвшруулах, хүчтэй өвдөлт намдаадаг. Өвчин намдаах чадвараараа новокайнаас 50 дахин илүү болохыг эрдэмтэд тогтоожоээ.

Зөгийн хорыг бага тунгаар буюу тосон хэлбэрээр хэрэглэхэд сэргээх буюу идэвхжүүлэх үйлчилгээтэй. Мөн нэг зүйлийг сонирхуулахад зөгийн хор нь урт наслахын үндэс болдог. Урт наслагчдын 80 хувь нь зөгийчид болон тэдний гэр бүлийнхэн байдаг. Учир нь тэд зөгийд хатгуулж байсантай холбоотой.

Зөгийн хоронд мэдрэлийн эсийг сэргээх онцгой бодисууд агуулагддаг. Эдгээр бодис нь мэдрэлийн ширхэгүүдийг нийлүүлж оёхтой адил үйлчилдэг. Шинжлэх ухаанаар даавраас өөр эмчилгээ байхгүй гэсэн өвчнүүдэд их үр дүнтэй байдаг байна. Зөгийн хор нь харшил, үе мөч буюу системийн өвчин, саажилт, уналт таталт, бодисын солилцоо, арьсны өвчинд илүү үр дүнтэй, сайжрах боломжтой. Судасны хатуурал, яс болон мөгөөрсөн эд эсийг сайжруулахад нөлөөлдөг. Мэдрэл дагасан өвдөлтүүдийг намдаах чадалтай бөгөөд бүх эд эрхтэн сайжирдаг.

ТЕНТОРИУМ® компанийн зөгийн хорны найрлагатай Тенториум тосон түрхлэг, Экстрим тосон түрхлэг, зөгийн хортой Пелоид шавар нь манай хэрэглэгчдийн таашаалыг хэдийнээ хүртэж, борлуулалтаараа тэргүүлдэг.