Апицампа-цэцгийн тоостой арвайн гурил

Гималайн уулс, Түвд болон бусад азийн орнуудын оршин суугчид бүдүүн ширхэглэгт арвайн гурилыг (цампа) зөгийн бал, ногоон цай, амьтны болон ургамлын гаралтай тостой хольж хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг. Энэ нь бие махбодид сайнаар нөлөөлж, хөгшид, өндөр настнуудын
бие махбодийн тэжээлээ нөхөх гол хүнс нь болдог. Залаат ургамал, амуу тариа нь хүний бие махбодийн уураг, нүүрс ус, В-ийн төрлийн амин дэм болон эрдэст давсыг нөхөж өгдөг. Үүн дээр цэцгийн тоосыг нэмсэнээр амин дэмээр баялаг, амьдралын эрч хүчийг агуулсан шинэ бүтээгдэхүүн болох Апицампыг үйлдвэрлэн гаргаж байна. “Апицампа” цэцгийн тоостой арвайн гурилыг ердийн аргаар хэрэглэх ба таны зоогийн ширээг чимнэ.

Ойролцоо найрлагатай бүтээгдэхүүн

Хэрэглэгчийн үр дүнгээс

Үр дүнгээсээ хуваалцах