Биеийн лаан тос/15г/

Уг анхилуун үнэрт тосны найрлагад зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнээс цэцгийн тоос, зөгийн жилийн ханд орсон. Зөгийн жилий нь хэт исэлдэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй, арьсны хамгаалалтыг нөхөн сэргээх чадвартай. Цэцгийн тоос нь арьсанд чухал хэрэгцээтэй ургамлын бүрэлдэхүүнээр арьсийг бүрэн хангадаг. Мөн түүнчлэн уг бүтээгдэхүүний найрлагад арганы тос, ши модны тос, газрын самар болон наргил модны тос орсон байдаг. Арганы тос нь Мароккогоос гаралтай “шингэн алтан” гэж нэрлэгддэг тос юм. Арганы тос нь эмчилгээний үйлчилгээтэй бөгөөд бүсгүйчүүдийн арьсийг тэжээж, нөхөн сэргээнэ. Уг тос нь арьсийг дээд зэргээр чийгшүүлэх ба Е витамин, ханаагүй тосны хүчилээр баялаг. Ши модны тос нь арьсийг тэжээж, зөөлрүүлэн, чийгшүүлэхээс гадна арьс цочирохоос сэргийлдэг. Газрын самрын тос нь олеины хүчил агуулдаг тул арьсийг маш хурдан шингэж, арьсийг тайвшруулан, зөөлрүүлнэ. Наргил модны тос нь арьсны уян хатан байдлыг хадгалах, арьсийг гэмтэхээс сэргийлнэ.

Ойролцоо найрлагатай бүтээгдэхүүн

Хэрэглэгчийн үр дүнгээс

Үр дүнгээсээ хуваалцах



Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *