Далайн замагтай маск (25гр)

32,900

Хөгшрөлтийн эсрэг далайн замагтай маск нь хүчилтөрөгчийн хамгийн өндөр агууламжтай тул таны арьсийг гайхалтай сэргээнэ!

Арьсийг дээд зэргээр чийгшүүлснээр арьс тань гайхалтай толигор болно.

Тайлбар

Далайн замагтай маскны үйлчлэл:

  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй далайн замагтай маск нь нүүрний иж бүрэн арчилгаа, үйлчилгээг гэртээ авах боломжийг танд олгож байна. 
  • Далайн хүрэн, ногоон өнгөтэй далайн замагт ургамлаас гаргаж авсан альгинат нь арьсанд өгч болох хүчилтөрөгчийн хамгийн их агууламжтай учир хөгшрөлтийн эсрэг түргэн үйлчилгээтэй.
  • Арьсны уян хатан чанарыг алдагдуулахгүйгээр суларсан арьсыг чангалж, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг сэргээнэ.
  • Арьсны эсийг сэргээж, гадаргууг тэгшилж, арьсыг эрүүл өнгөтэй болгоно.
  • Ажлын ядаргаа, стрессийн үеийн арьсны ядаргаа тайлна.
  • Арьсанд нэвсэн хорт бодисыг гадагшлуулж, улмаар хоргүйжүүлнэ.
  • Наснаасаа эрт хөгшрөхөөс урьдчилан сэргийлж, арьсыг татах, чангалах үйлчилгээ үзүүлнэ.
  • Арьсийг дээд зэргээр чийгшүүлснээр арьс тань гайхалтай толигор болно.

 

Нэмэлт мэдээлэл

Жин

14 гр

Найрлага

  • Далайн замаг
  • Хитозан

Хэрэглэх Заавар

  1. Урьдчилж арьсаа сайтар цэвэрлэж, үсээ шууна. Хөмсөгөндөө тос түрхэж болно.
  2. Шил, шаазан аяганд 80мл хэмжээтэй хүйтэн ус хийнэ. Маскаа усанд хийж цөцгий шиг болтол сайтар хутгана.
  3. Маскаа багсаар нүүр, хүзүү, уруул, зовхины арьсанд доороос нь дээш иллэгийн шугамын дагуу түрхэнэ. Маск нь хурдан биежиж хатдаг тул хурдан тавина. Маскаа аль болох үсэндээ хүргэхгүйг хичээгээрэй.
  4. 15-20 минутын дараа доод захаас нь хуулж авна. Маскны үлдэгдлийг тоникоор арчиж цэвэрлэнэ.

Долоо хоногт 1-2 удаа тавина. Курс: 10 удаа

Reviews

Хараахан үнэлгээ өгөөгүй байна.

“Далайн замагтай маск (25гр)”-д та эхний үнэлгээг өгөөрэй

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн