АЗИ ОДДЫН ГОО САЙХНЫ ДЭГЛЭМ

Бидний амьдарч байгаа газар орны уур амьсгал орчин өөр ч гэсэн бүгдийнх нь арьс хэдхэн л зүйлийг шаардаж байдаг. Тэр нь сайн цэвэрлэгээ, хангалттай чийгшил, сайтар хамгаалалт. Одод ч гэсэн бидэнтай адил унтаж, хооллож, хөдөлж, бүжиглэдэг жирийн л хүмүүс. Ялгаатай зүйл нь гэвэл амьдралын хэв маяг нь юм. Тэр дундаас Азийн одуудад гоо сайхандаа ашигладаг жорыг онцолж, тэдгээрээс бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох хэд хэдэн аргаас танилцуулж байна.Заримыг нь чи байнга хэрэгжүүлдэг бас сайн мэддэг байх. Гэхдээ зөв зүйл хийж байгаа гэдгээ ахин нэг баталгаажуулахад буруудах зүйлгүй шүү дээ. 

Хамгийн энгийн дэглэм
Жимс, ногоо, ус, дасгал аль болох их хэмжээгээр байх тусмаа сайн. Харин нойр яг тогтмол цагт байх ёстой.

Нүүрээ тогтмол, сайн цэвэрлэх
2 минут нүүрний хөөсөөр иллэг хийн угааж, 1 минут бүлээн цэвэршүүлсэн усаар угаах хэрэгтэй. Хамгийн сүүлд хүйтэн усаар заавал угаагаарай. Энэ нь арьсыг чангаруулдаг.

Гуужуулагчийг заавал хэрэглэх
Өдөр тутмын цэвэрлэгээнээс гадна хамгийн чухал зүйл бол гуужуулах юм. 7 хоногт 2-3 удаа гуужуулбал сайн.

Тоник заавал хэрэглэх
Өөртөө тохирсон, спиртийн найрлагагүй, зөөлөн тоник заавал хэрэглээрэй. Харин тоникоо түрхэхдээ хурууны өндгөөр зөөлөн тогшиж өгвөл сайн шингэж, арьсыг сэргээдэг.

Нүдний арчилгааг заавал хийх
Зовхины тос байнга түрхэх, нүдний зориулалтын маск тавих зэргээр нүднийхээ эргэн тойрны арчилгааг заавал хийх нь арьсыг залуу, өө сэвгүй харагдахад тусалдаг. Нүүрний арьс хичнээн сайхан байсан ч нүдний эргэн тойрон өнгө муутай, үрчлээтэй байвал наснаасаа хөгшин харагддаг сул талтай.

Нарны тос, нарны тос бас дахин нарны тос
Нартай, наргүй, өвөл, зун бүх улиралд нарны тос маш чухал. Бүх төрлийн хорт туяа, арьсны гэмтлээс хамгаалахад тусалдаг учраас нарны тосны ач тусыг багаар үнэлэх хэрэггүй.

Нүүрний мист
Тос түрхэж, чийгшил өгөх маск тавихын хажуугаар өдрийн турш арьсыг чийглэг байлгах нүүрний мист заавал хэрэглэж байгаарай.

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *