Альгинат маск – Гэрийн нөхцөлд арьсийг мэргэжлийн түвшинд арчилна.

Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хэвээр авч үлдэх хүсэл нь олон жилийн өмнөөс эмэгтэйчүүдийн хүсэж ирсэн хүсэл билээ. Эмэгтэйчүүд энэ хүслээ биелүүлэхийн тулд ховор, онцгой гоо сайхны нээлтүүдийг эрэлхийлж байдаг. Эрдэмтэд байнга бидэнд зориулж онцгой зүйлийг нээж, зарим гоо сайхны бүтээгдэхүүнүүд бэст-сэллэр болсоор ирсэн.

Хэсэг хугацааны өмнө альгинат маск нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн мэддэг зүйл байсан бол одоо олон гоо сайханчид арьсанд тохирох шилдэг бүтээгдэхүүн гэдгийг баталдаг болсон. Энэ гайхамшигтай бүтээгдэхүүний гол онцлог нь далайн хүрэн, ногоон өнгөтэй далайн замагт ургамлаас гаргаж авсан альгинат нь арьсанд өгч болох хүчилтөрөгчийн хамгийн их агууламжтай учир хөгшрөлтийн эсрэг түргэн үйлчилгээтэй. Уг маск нь витамин , минерал, микроэлементүүдийг нь их хэмжээгээр агуулсан байдаг. Мөн арьсийг татах, үрчлээний эсрэг, арьсийг маш сайн чийгшүүлэх ба үрэвсэл болон хар батгатай арьсыг гүн цэвэрлэж, цайруулах үйлчилгээ үзүүлнэ.

Давуу тал, онцгой зүйлээрээ энэ маск нь маш олон чиглэлээр хэрэглэж болох ба  гоо сайхны хамгийн хүсэмжит бүтээгдэхүүн болох нь гарцаагүй юм.

ТЕНТОРИУМ® компани уг альгинат маскийг зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн болох хитозаны найрлагатайгаар үйлдвэрлэдэг.  

Хитозантай альгинат маск нь арьсны гадаргууг тэгшилж эрүүл өнгөтэй болгоно. Мөн арьсийг гүн чийгшүүлж, чийгшил алдахаас сэргийлнэ. Маскийг тогтмол хэрэглэснээр арьсны уян хатан чанарыг алдагдуулахгүйгээр суларсан арьсыг чангалж, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг сэргээнэ. Арьсны хэвийн үйл ажиллагааг нөхнө.

Альгинат маск нь бүх төрлийн арьсанд тохирдог: хуурай арьсанд хэрэглэхэд гүн чийгшүүлнэ, холимог арьсийг эрдэс бодисоор хангана, тослог арьсанд хэрэглэх үед илүүдэл тослогийг арилгана. Үүнээс харахад энэ гайхалтай бүтээгдэхүүн нь эмэгтэй хүн бүрийн хэрэглээ болж байгаа юм.  

Та үүнийг нэг удаа хэрэглэхэд л та энэ гайхалтай бүтээгдэхүүний мөнхийн шүтэн бишрэгч нь болох болно.

Өөрийгөө үргэлж залуу үзэсгэлэнтэйгээр мэдрэхэд амархан боллоо.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *