Ариун цэвэр муу сахиснаас үрэвсэл үүсдэг

Үрэвсэл үүсэх шалтгаан

Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн микроорганизм байдаг ба тэдгээр нь өөр хоорондоо зохицон амьдарч үтрээний хэвийн орчныг хадгалж байдаг. Эмэгтэй хүний бие махбодь, түүнд дотор нөхөн үржихүйн эрхтний тогтолцоо нь нарийн зохион байгуулалттай байдгаас гадна, дотны ямар нэгэн нөлөөнөөс болж үтрээний хэвийн микрофлор алдагдаж, эмгэг төрөгчид давамгайлж улмаар үтрээний үрэвсэл үүснэ. Үтрээ нь чийглэг, дулаан байдаг учир эмгэг төрөгчид үржихэд их тохиромжтой орчин юм. Ариун цэврээ сайн сахихгүйгээс өвчин үүсэх нь элбэг.

  1. Бэлгийн замын ариун цэврийг сахихгүй байх
  2. Бэлгийн олон хавьтагчийг солих, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
  3. Дур мэдэн, зааврын дагуу бус антибиотик хэрэглэх
  4. Бэлгийн харьцааны дараа үтрээг угааж жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх
  5. Дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөх / ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно.
  6. Бэлгийн замын халдварт өвчнийг буруу болон дутуу эмчлэх
  7. Механик болон химийн хүчин зүйлээс, тухайлбал: үтрээний цацлага хийлгэх, үтрээний дотуур угаалга хийлгэх
  8. Охидын үтрээний үрэвсэл нь 00-ын цаасны хэсэг үтрээнд байх, эрхтнээ сайн арчаагүйгээс үтрээ рүү бохир тархах, дунд чихний үрэвсэл, тонзилитоос бактер түүний гараар үтрээ рүү дамжих зэргээс шалтгаална.

Үтрээснээс гарах цагаан юм ихэснэ

Манай эмэгтэйчүүд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандаагүйгээс өвчнөө улам хүндрүүлдэг. Эмэгтэйчүүдийн өвчнийг эрт эмчлүүлбэл эдгэдэггүй өвчин гэж байдаггүй.

  1. Үтрээний цагаан юм ихсэх
  2. Гарч байгаа юм өнгө, үнэр үүсгэгчээс хамааран өөр өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй хөөсөрхөг эвгүй үнэртэй/
  3. Үтрээний салст хөөж, улайх
  4. Загатнах
  5. Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх. Дээрхи шинж тэмдгүүд илэрсэн даруйд та нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших улмаар хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна. Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй байдаг бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлж шинжлүүлэх хэрэгтэй. Шинжилгээгээр таньд ямар өөрчлөлт байгааг илрүүлэн эмчилнэ.

Урьдчилан сэргийлэлт

Гадна бэлэг эрхтэнийг өдөр бүр зориулалтын “Мускус-Унисекс” бэлгийн ариун цэврийн савангаар угааж ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.Энэ саван нь үрэвсэл дарах, ариутгах, чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд үтрээний ердийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зөөлөн цэвэрлэнэ. Бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд өдөр тутам хэрэглэж болно.

– БЗХӨ-өөс сэргийлэхийн тулд тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвч тогтмол хэрэглэх

– Агаар саадгүй нэвтрэх боломжтой даавуун дотоож, унтлагын хувцас өмсч байх

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах