Батгатай арьсны арчилгаа

Өглөө бүр толинд харахдаа өөрийнхөө нүүрэн дээрх “улаан эрээн-”ийг яаж арилгах тухай бодож сэтгэлээ шаналгадаг уу? Батгатай арьсыг арчлахад хамгийн их хүч хөдөлмөр шаардагддаг нь үнэн. 

Батгатай арьсны арчилгаа
Батга гарахад гормон, хооллолт, хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, тослогжилт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Олон бүсгүйчүүдийн толгойны өвчин болсон батгашилттай арьсыг хэрхэн цэвэрлэж, эмчлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Батга гарах шалтгаан
Батга гарах бол өсвөр насныхны 90 хувь, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50-70 хувьд тохиодог түгээмэл эмгэг юм. Арьсны үхмэл эд эсүүд, арьсны тослогтой нийлэн, нүхэн дотор орж бөглөрснөөр нян үржих таатай нөхцөл бүрддэг байна. Үүний үр дүнд бидний цусны улаан болон цагаас эснүүд бөөгнөрч, батга үүсдэг. Батгыг бүрэн эмчилж болохгүй, гэхдээ хянаж болдог. Сайн мэдээ нь, зарим найрлагатай бүтээгдэхүүний тусламжтайгаар батгашилттай арьс эдгэрч, цэвэршиж болдог аж. Хамгийн гол нь өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг зөв хослуулж хэрэглэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.

Батгашилттай арьсыг арчлах нь
Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг олохоос нааш батгашилттай арьсыг арчлах хэцүү. Учир нь батгатай хүн болгон тослог арьстай биш байдаг учраас олон батганы эсрэг бүтээгдэхүүнүүд ширүүдэж болно. Тиймээс өөрийнхөө арьсыг мэдрэмтгий, тослог, хуурайн аль нь болохыг тогтоож байж, түүнд таарсан бүтээгдэхүүнийг хэрэглэ.

Арьсны төрөл тодорхойлох тест

Нүүрээ угаахдаа зөөлөн, дарж угаагаарай. Ширүүн үрж угаах нь арьсыг үрэвсүүлж, тослогжилтыг улам ихэсгэж болно. Мөн тос агуулаагүй лосьон, пудр, крем хэрэглэ. Тос агуулсан бүтээгдэхүүнүүд нүхийг бөглөж батгыг ихэсгэнэ. Хуурай матт пудр тослог арьсанд хамгийн сайн тохирно. Харин хуурай батгатай арьстай бүсгүйчүүд нүхийг бөглөдөггүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгоорой.

Батгашилттай арьсны бас нэг гол асуудал бол бактери. Арьс өнгөний эмч нар батгатай нүүрэндээ гараараа байн байн хүрэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь батга үүсгэгч нянгууд гар хуруугаар дамжин халдварлаж, тархдаг. Мөн дэрнийхээ уутыг долоо хоногт наад зах нь 3 сольж бай. Дэрний уут, ороолт, алчуур зэргээс зөөлөн, даавуун материалтайг сонго.

Батгатай арьсыг хамгаалах нь
Батганы эмчилгээний бүтээгдэхүүнүүд арьсны хамгийн гадна талын давхаргыг илүү нимгэн, эмзэг болгодог учраас хэт ягаан туяанд мэдрэмтгий болчихдог. Тиймээс нарны хурц гэрэлд удаан байх нь батгыг улам ихэсгэж үрэвсүүлдэг.

Батгашилтаас хамгаалах хоолны дэглэм
Эрүүл хооллолт батга нэмж үүсэхээс сэргийлж чадна. Гоймон, чихэр, шоколад, цагаан гурилан талх, газтай ундаа, цагаан идээ гэх мэт дээд хэмжээгээр боловсруулсан бүтээгдэхүүнүүд бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүнс нь бидний гормоны системд сөрөг нөлөө үзүүлж, батга гаргадаг. Мөн үрэвслийг дотроос нь намжаахад зөгийн бал, зуун настын ханд эерэг нөлөөтэй болох нь батлагджээ.

Холбоотой нийтлэл: 

Өдөр тутмын арьс арчилгаа

Гэрийн нөхцөлд хийх үрчлээний арилгах маск

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *