Батгатай буюу үрэвсэлтэй арьс арчилгааны хөтөлбөр

Өглөө бүр толинд харахдаа өөрийнхөө нүүрэн дээрх “улаан эрээн-”ийг яаж арилгах тухай бодож сэтгэлээ шаналгадаг уу? Батгатай арьсыг арчлахад хамгийн их хүч хөдөлмөр шаардагддаг нь үнэн. 

Батга гарахад гормон, хооллолт, хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, тослогжилт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Олон бүсгүйчүүдийн толгойны өвчин болсон батгашилттай арьсыг цэвэрлэж, эмчлэхэд тань ТЕНТОРИУМ® компаний байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд танд туслах болно.

Өдөр тутмын цэвэрлэгээ

Батгатай арьс, үрэвсэлтэй арьсанд өдөр тутмын цэвэрлэгээ маш чухал.

Өглөөний цэвэрлэгээнд “Пенка” цэвэрлэгээний хөөсийг хэрэглэх нь их тохиромжтой байдаг. Зарим хөөсөөр угаахад холимог, тослог арьстай хүмүүсийн Т хэсгээс бусад хэсгээр хуурайшдаг. Энэ хөөсийг хэрэглэснээр хуурайших, таталдах мэдрэмж төрөхгүйгээс гадна шөнийн ялгарсан бохирдлыг маш сайн цэвэрлэдэг.  Үүний дараа зөгийн жилийтэй Тоникийг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь цэвэрлэгээг гүйцээхээс гадна маш сайн чийгшүүлж, арьсийг сэргээж өгдөг. Будалтын суурь болгож өдрийн чийгшүүлэгч тосыг хэрэглээрэй. ТЕНТОРИУМ® компаний өдрийн тос нь чийгшүүлэх үйлчилгээтэйгээс гадна нарны хамгаалалттай, үрчлээний эсрэг үйлчилгээтэй тос юм. 

Орой цэвэрлэгээнд өдрийн бохирдол болон будгаа арилгах зорилгоор е витаминтай Сүүн шингэнийг хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүн нь өдрийн бохирдол будгийг маш арилгахаас гадна тос үлдээсэн мэт мэдрэмжийг төрүүлдэггүйгээрээ онцлог. Үүнийхээ дараа Пенка хөөсөөр цэвэрлэх нь зүйтэй. Цэвэрлэгээг гүйцээхийн тулд тоникоор арчина. Уг тоник нь зөгийн жилийтэй тул үрэвсэл дарж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Гүн цэвэрлэгээ

Батгатай арьс, үрэвсэлтэй арьсанд хамгийн чухал шаардлагатай зүйл бол гүн цэвэрлэгээ, гуужуулалт байдаг.  ТЕНТОРИУМ® компаний зөгийн жилийтэй гуужуулагч нь маш нарийн ширхэгтэй бөгөөд тэдгээр ширхэгүүд эмчилгээний зөгийн жилий юм. Нүүрний арьсийг гүн цэвэрлэж, үрэвсэл дарж, бичил шархыг эдгээх үйлчилгээтэй. Гуужуулагчийг 7 хоногт 2 удаа хэрэглэнэ. 

Арьсаа гуужуулсны дараа зөгийн хортой нуурын эрдэст шавраар маск тавина. Уг маск нь арьсны хор тайлж, үрэвсэл дарах, тэжээл өгөх үйлчилгээтэй. Мөн нүх агшаах, нөсөө толбо, сорви бүдэгрүүлж, арьсийг цайруулна. Зөгийн хор нь байгалийн ботокс хэмээн нэрлэгддэг тул давхар үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Уг маскийг өдөр бүр тавина.

Эмчилгээ

Арьсаа цэвэрлэсний дараа “Чилидония” эмчилгээний тосыг түрхэнэ. Энэ тос нь батга, үрэвсэлийн намдаах үйлчилгээтэй. Мөн сорви, толбо, нөсөө бүдэгрүүлнэ. Унтахдаа тосны үлдэгдлийг арчиж авна. 

Батга гарах шалтгаан мөн хооллолт, дархлаа зэргээс шалтгаалдаг тул ТЕНТОРИУМ® компаний “Эрүүл мэндийн цогц хөтөлбөр” бүтээгдэхүүнийг дотроосоо ууж хэрэглээрэй. Хичнээн гаднаасаа сайн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч хооллолт, амьдралаа хэмнэлээ зохицуулж чадахгүй бол эмчилгээ үр дүнгүй. 

Холбоотой нийтлэл:

Батгатай арьсны арчилгаа

Өдөр тутмын арьс арчилгаа

Арьсны бүтэц

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *