Бохир агаараас уушгиа хэрхэн хамгаалах вэ?

Амьсгалж байгаа агаараа бид өөрчлөх боломжгүй. Гэхдээ муу зуршлаа орхиж, уушгиа байнга хамгаалахыг бол бид харин чадна шүү. Нэгэнт л өөр улс руу орхиж явах боломжгүйгээс хойш эдгээр эрүүл хэв маягаар уушгиа цэвэрлэж байх нь чухал.

1) Амьдралын хэвшлээ өөрчил
-Өглөө бүр босоод амьсгалын дасгал тогтмол хий
-Амьсгалын дасгал хийх боломжгүй үедээ удаанаар амьсгаа авч, удаанаар гаргаж дасгал хийх
-Тамхи татаж буй хүмүүсээс аль болох хол байх /Тамхигүй орчинг эрхэмлэх/

2) Ахуйн хэрэглээгээрээ амьсгалаа бохирдуулуузай
-Агааржуулагч цацлагын хэрэглээг багасгаарай. Маш хурдан цацаад аль болох 00-ийн өрөөнөөс хурдан гараарай. Хэрэв боломжгүй бол нэг удаагийн маск аваад тавьчих.
-Орон сууцуудад цацагддаг шавьж устгалын бодисууд уушгинд багагүй хор нөлөөтэй. Тиймээс цацуулсны дараа 3-4 цаг аль болох гэртээ байх хэрэггүй. Гэртээ ирээд цонхоо онгойлгож агаарын солилцоо явуулах хэрэгтэй.

3) Гэрийнхээ агааржуулалтын системийг сайжруул
-Аль болох олон цэцэг тарих
-Агаар чийгшүүлэгчийг өдөрт 1-2 цаг асаах

4) Тамхинаас гар
-Нэгэнт утаа биднийг өдөр шөнөгүй хордуулж байхад дээрээс нь тамхи татаж уушгиа нэмж зовоохыг хүсэхгүй байгаа л бол зоригтой шийдвэр гарган тамхинаас гараарай. Гэр бүл, үр хүүхдээ дам тамхидалтын золиос болгохоос сэргийлээрэй.
-Тамхинаас гарахаас шийдсэн бол шингэн зүйл сайн уугаарай.
-Хэрвээ чи саяхан тамхинаас гарсан бол том баяр хүргэе. Гэсэн ч тэр нь уушгиа гэмтээж амжаагүй гэсэн үг биш учраас хэрхэн эрүүлжүүлэх тал дээр анхаарал тавиарай.

5) Гарын доорх аргаар ч уушгиа хамгаалж болно
• Гэртээ цэвэрхэн алчуур усанд базаад энд тэнд тавих
• Өдөр бүр тоосоо арчих
• 7 хоногтоо нэг удаа гэр бүлээрээ модтой газар гарч өнжих, явган алхах
• Нэг зүсэм нимбэг болон лайм жимстэй ус тогтмол уух
• Саунд орж, хороо гадагшлуулах

Хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөхийн тулд та бүхэнОДеВит үрлийг сонирхоорой.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *