Гэрийн аргаар ханиад гэрийн нөхцөлд эмчлэх арга

Гадаа хүйтэрч, ханиад томуу ихсэж байгаа энэ үед ханиалга гэрийн нөхцөлд эмчлэх аргуудын талаар эцэг эхчүүдэд хэрэг болох мэдээллийг хүргэж байна. 

Том хүн жилд 3-4 удаа, хүүхэд үүнээс хоёр дахин их ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл. Тэр болгонд эмээр дараад байвал элэг, цөс ходоод, бөөр зэрэг бүх дотор эрхтэн мууддаг. Түүнчлэн эмэн эмчилгээ нь жирэмсэн, хөхүүл эхчүүд болон хүүхдэд хориотой, маш сөрөг нөлөөтэй байдаг. Харин гэртээ байдаг төмс, сонгино, аарц, зөгийн балзэргийг ашиглаад сөрөг нөлөөгүйгээр ханиадыг хөнгөхөн эмчилж болно. Тэд химийн найрлагатай эмээс дутахгүй үйлчилдэг. Гэрийн аргаар эмчлүүлэхдээ нэн ялангуяа хүүхдүүд өөрийг нь анхаарч, асарч байна гэсэн мэдрэмжийг авч, сэтгэл санаа хангалуун байдаг тул эмээр эмчилснээс илүү хурдан эдгэдэг нь германы эмч нар судалгаагаар батлагджээ.

Ингээд та бүхэндээ монголын уламжлалт аргынхаа хажуугаар өөр юу ашиглаж болох жишээнээс танилцуулъя:  

Давсны уусмал хамрын дусаалганы оронд: Хамрын дусаалгыг гэрийн аргаар хийх маш амархан бөгөөд нэн ялангуяа нярай хүүхдэд тохиромжтой. Үүнд нэг цайны халбага давсыг нэг литр буцалсан бүлээн усанд хийж сайтар хутгана. Уусмалыг пипетткээр хамранд дусаана. Давсны уусмал нь өвчин үүсгэгчийг биеэс зайлан гаргаж, хамрыг чөлөөлдөг.  

Зөгийн жилийн тосон хандҮүнийг ханиад томуу хүрсэн үед болон сэргийлэх зорилгоор хамарт дусааж хэрэглэнэ.

Төмсөн жин: 2-3 төмсийг хальстай нь чанаад эхлээд гал тогооны цаасан сальфетка, дараа нь даавуун алчууранд ороогоод хавтгайлж дарна. Ингээд ойролцоогоор 10 минут хөргөөд, гар дээрээ тавьж халууныг нь шалгасны дараа хэт халуун биш бол ханиадтай хүний цээжин дээр халуун бүлээн жин болгож тавьна. Жинг хөрөхөөс өмнө аваарай.   

Зөгийн бал: Зөгийн бал, оливын бүлээн тосыг ижил хэмжээтэй найруулж, хөхүүл ханиад хүрсэн жижиг хүүхдэд цайны халбагаар өдөрт хэд хэдэн удаа өгнө.

Сонгинын өтгөрүүлсэн шүүс ханиадны сиропын оронд: Энэхүү сонгины өтгөрүүлсэн шүүс нь бактерийн эсрэг болон цэр ховхлох үйлчилгээтэй. Нэг том сонгиныг жижиглэж хэрчээд, 50 гр бор элсэн чихэр эсвэл мөсөн чихэртэй хольж хэдэн цаг амраана. Ингээд тунасан шүүснээс нь өдөрт 4-6 цайны халбага ууна.  

Нимбэгийн шүүс: Амттай, бас эрүүл мэндэд сайн. Нэг нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно. Үүнийгээ өдөрт хэд хэдэн удаа уухад хоолойны өвчин, ханиадны эсрэг эмээс гурав дахин илүү үйлчлэл үзүүлдэг. Учир нь витамин C биеийн дархлааг сайжруулж, шингэн нь ханиалга дарж, халуун нь хоолойг зөөллөн ханиалга намжаадаг.   

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах