Жирэмсний хордлогын тухай

Жирэмсэн байх нийт хугацаа дунджаар 39-40 долоо хоног буюу есөн сар орчим хүүхдээ хэвлийдээ тээдэг гэсэн үг. Жирэмсэн эмэгтэйн гэдэс томорсоор төрөх хугацаа болсон үед бүсэлхийгээр хэмжиж үзвэл ойрлцоогоор 98-100 см хүрдэг. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний хугацаандаа гэдэс томрохоос өөр ямар нэг зовиур шаналгаагүй байсаар төрдөг нь жирэмсэн үеийн эрүүл ахуйн дэглэм сахиж, хоол хүнсээ тохируулан хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийсэн зэрэгтэй холбоотой бөгөөд хамгийн гол нь гэр бүл хань ижлийнх нь зүгээс халамж анхаарал тавьж, сэтгэл санааг нь өөдрөг байлгасантай илүү хамааралтай.

 

Гэлээ ч цөөнгүй жирэмсэн эмэгтэйчүүд дотор муухайрах, огиулж бөөлжих, ядрах, бага зэрэг хавагнах гэхчлэн өөрчлөлт орох нь элбэг бөгөөд үүнийг жирэмсний хордлого гэж ерөнхийд нь нэрлэдэг. Хордлогын илрэх байдлаас хамааран өөр өөрөөр нэрлэх ба эмчилгээ нь ч өөр байдаг. Жишээ нь хөлийн шилбэ болон биеийн ихэнх хэсэг хөөж хавагнах нь бөөрний шалтгаантай байх тул эмчилгээ бөөр, зүрх судасны талд илүү чиглэдэг юм. Жирэмсний хордлого үүсэх олон шалтгаан байх боловч гол нь хэвлийд бүрэлдсэн ураг, түүний өсөлтийг хангах даавар, бусад бодисууд тухайн жирэмсэн эмэгтэйн биед ямар нэг хэмжээгээр харшлах хандлагатайн илрэл гэж үздэг. Хордлого хүүхэд олсон даруйд буюу эхний хоёр гурван сарын хугацаанд илэрвэл эрт үеийн хордлого гэх ба ойролцоогоор эхний гурван сард үе үе илэрсээр хүүхэд хөдлөх үед аажимдаа арилдаг. Эрт үеийн хордлогын үед толгой эргэх, дотор муухайрах, хоолны үнэр авмагц огиулж бөөлжих, ядрах, үүнээсээ болоод сэтгэл санаа тавгүйрэх шинжүүд зонхилон гарна. Эрт үеийн хордлогод тодорхой эмчилгээ бараг шаарддаггүй. Гэхдээ эрүүл агаарт гарах, биеийн тамирын тохирсон дасгал хийх, жимс, амин дэм бүхий хоол хүнс хэрэгэх зэргээр зохицуулаад явдаг. Харин жирэмсний 4-5 түүнээс хойш саруудад илэрсэн эмгэгийг хожуу үеийн хордлого гэнэ. Энэ үед гарах гол шинж нь хөлийн шилбэнээс эхлэн хавагнах, цусны даралт ихдэх, хавангаас болоод биеийн жин нэмэгдэх тул амархан ядарч, сульдах ба сэтгэл санаанд ч өөрчлөлт илэрч болно.

Хэрэв та болон таны охин, хань тань жирэмсний хордлоготой бол доорх зөвлөгөөг хүргээрэй.

– Өглөөд сэрээд буцалсан бүлээн усанд зөгийн жилийн усан хандыг усанд найруулж ууж хэрэглэж болно.

– Ойрхон бага багаар хооллох.

– Чихэргүй жигнэмэг, самрыг хоолны завсарт идэж байх. (Самар нь хүний биед тамир тэнхээ оруулдаг)

– Тайван амарч хэвтэх нь чухал. Ингэхдээ хөлөө дээш өргөж хэвтвэл илүү үр дүнтэй амралт болдог байна.

– Хоногт хоёр литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Үүнд ус болон ургамлын гаралтай цай байвал нэн сайн.

Холбоотой нийтлэл:

Жирэмсэн үеийн төмрийн дутагдал

Жирэмсний үед цагаан мах эргэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *