Жирэмсний үед цагаан мах эргэхээс хэрхэн сэргийлэх вэ?

 

Мэдээж урьдчилан сэргийлж өөрийгөө эрүүл байлгах боломж бидний өмнө нээлттэй байна. Үүний тулд өтгөнөө аль болох хатаахгүй байх, шингэн их уух, эслэг ихтэй хүнс хэрэглэх, ариун цэврээ сайн сахих хэрэгтэй гэдгийг эмч нар сануулж байна.

Жирэмсэн эхчүүдийн хувьд энэ бол мэдээж хамгийн эмзэг сэдвүүдийн нэг. Том гэдсээ дааж ядан явахтай зэрэгцээд цагаан мах эргэчихвэл эмзэглэл бүр л нэмэгддэг. Босч, суух, хэвтэх гээд бүх л үед зовиур нь мэдрэгдэх нь их. Ер нь энэ өвчнөөр манай гаригийн 1000 хүн тутмын 100-140 хүн өвддөг гэсэн тоо баримт байдаг юм байна.Тэгээд ч энэ нь элбэг тохиолддог өвчин юм.

Бидний хэлж заншсанаар цагаан мах эргэх хэмээх энэ өвчин нь шулуун гэдэсний төгсгөлд байрлах венийн судас өргөсч эмгэг байдлаар томорч цус алдах, урваж гарч ирэх, хавдах, хүчтэй өвдөх, загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.

Мэдээж та бүхэн мэднэ, энэ бол маш их эмзэглэл зовиур дагуулдаг өвчин. 

Шалтгаан нь:

  • Хувийн ариун цэвэр сахиагүйгээс 
  • Өтгөн хатах 
  • Олон дахин гүйлгэх. Туулгах эм уух буюу клизмт тавиулах. Эдгээрийг удаан хэрэглэвэл ходоодны үйл ажиллагаа алдагдаж өтгөн хатах үндэс болдог ажээ. 
  • Архи, спирт их хэрэглэх. Ингэснээр ходоодны салстыг цочроосноор цусны бохирын шүлтлэг, хүчиллэг найрлагыг алдагдуулдаг аж. 
  • Ядрах, нойр муутай байх. Бас хүнд зүйл өргөх.
  • Удаан хугацаагаар суух. Энэ нь хэвлийн доод булчинд ихээхэн ачаалал өгснөөр цагаан мах эргэх бас нэг шалтгаан болно. Иймд өөрөө өөртөө зав гаргаж өдөртөө 10-20 минут алхаж байгаарай. 
  • Жирэмслэлт, төрөлт.

Цагаан мах эргэхээс сэргийлж болох уу?

Мэдээж урьдчилан сэргийлж өөрийгөө эрүүл байлгах боломж бидний өмнө нээлттэй байна. Үүний тулд өтгөнөө аль болох хатаахгүй байх, шингэн их уух, эслэг ихтэй хүнс хэрэглэх, ариун цэврээ сайн сахих хэрэгтэй гэдгийг эмч нар сануулж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд цагаан махаа эргэхээс сэргийлэхийн тулд эмч нарын өгч буй хамгийн чухал зөвлөгөө нь дасгал хөдөлгөөн гэнэ шүү. Бас явган алхах, шингэн их уух нь ч үүнд тустай гэнэ. 

Холбоотой нийтлэл: 

Шамбарам /цагаан мах эргэх/ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Шамбарам өвчинг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *