ЖИРЭМСЭН ҮЕДЭЭ ГОО САЙХАНДАА ЯАЖ АНХААРАХ ВЭ?

Жирэмсэн байх хугацаандаа эмэгтэйчүүд эрүүл мэнддээ юу юунаас илүүтэйгээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ нь бүтэн 9 сарын турш гоо сайхнаа гаргуунд нь хаяна гэсэн үг биш. Жирэмсэн байхдаа ч гоо сайхны бүтээгдэхүүн болон будаг шунхнаас татгалзах хэрэггүй. Хамгийн гол нь бойжиж буй хүүхдэд юу хоргүй, мөн юунаас татгалзвал зүйтэй болохыг мэдэж байх хэрэгтэй.

Арьсаа хэрхэн арчлах вэ?

Жирэмсэн эмэгтэй хүний бие махбодь эстроген болон прогестерон хэмээх дааврууд нэмэгдсэнээс бүхэлдээ өөрчлөлтөнд ордог. Нүүр, биеийн арьс ч үүнд багтана. Дааврууд нэмэгдэж идэвхижихийн хирээр ирээдүйн ээж нарын арьс харьцангуй тослог багатай болж, хар батга гарах нь багасдаг сайн талтай. Харин энэ үед арьс илүү мэдрэг болдог ба арьсаа гуужуулахыг хүсвэл хүнсний содыг устай зуурч байгаад арьсаа гуужуулвал үр дүнд маш сайн хүрнэ.

Хуурай арьстай эмэгтэйн  арьс энгийн үеийнхээс илүү хуурайшиж, таталддаг. Тиймээс өдөрт хэд хэдэн удаа сайн чанарын чийгшүүлэгч тос хэрэглэж байх шаардлагатай. Мөн энэ үед арьс өмнөхөөсөө илүү эмзэг, мэдрэмтгий болж харшилд өртөх магадлал өндөртэй байдаг учраас өмнө нь хэрэглэж байгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн өөр дээрээ туршиж үзэхээс татгалзаарай.

Мөн нүүрний тос хэрэглэхээсээ өмнө найрлагыг нь сайтар унш. Холимог арьсны болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй тосонд ашигладаг ретинойд хэмээх  А витамины төрөл урагт муугаар нөлөөлж болзошгүй учраас хэрэглэхээс түр татгалзах хэрэгтэй.

Арьсны сэвх нөсөө

Жирэмсэн байх хугацаанд эмэгтэйчүүдийн арьс энгийн үеэс илүүтэйгээр сэвхтэж, нөсөөжих талтай байдаг. Энэхүү толбо нөсөө нь гол төлөв хацар болон шанаа орчмоор гарна. Мөн хөхний толгой, гэдэсний голоор болон биеийн нугалардаг хэсгүүдээр харлаж бараантдаг. Сэвх нөсөө арилгах төрөл бүрийн гуужуулагч, хүчтэй химийн гаралтай тос нэг их хэрэглээд хэрэггүй боловуу, арьсанд харшил өгч болзошгүйг анхаараарай. Уг өөрчлөлт нь 3-4 сарын дараа өөрөө арилдаг. Байгалийн гаралтай сэвх, нөсөө бүдгэрүүлэх шавар маск тавьж болно. 

Сэвх, нөсөө бүдгэрүүлэх шавар маск

Зөгийн хортой эрдэст шавар нь нүүрний арьсийг цайруулах, сэвх толбо бүдэсгэх үйлчилгээтэй. Мөн нүхжилттэй арьсанд хэрэглэхэд тохиромжтой. 

Язралтаас урьдчилан сэргийлэх

Язралт гол төлөв гэдэс, бэлхүүс, цээж буюу арьс хамгийн ихээр сунадаг хэсгүүдэд үүсдэг. Энэ хэсгүүддээ зориулалтын тос, гель түрхэхээс гадна байгалийн цэвэр оливийн тос түрхээрэй. Шүршүүрт орохдоо усаа халуун, хүйтэн дээр солбин тохируулах, мөн уургаар баялаг хоол хүнс хэрэглэж байвал язралтаас сэргийлэх боломжтой. Мөн арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх тос түрхэж болно.

Хөлний ядаргааг арилгах

Биеийн жин нэмэгдэх тусам хөл хамгийн ихээр ядарч, өвдөж, хавагнадаг. Зарим тохиолдолд сүүлийн 3 сард хөлний судас бүдүүрнэ. Тиймээс энэ үед хөлний алжаал тайлах массаж хийлгэж байхыг зөвлөдөг. Тайвшруулах массаж нь хөлөнд цугларсан шар усыг тарааж, ядаргаа тайлж, сайхан амралт болдог. Оройдоо мөн бүлээн усанд хөлөө дүрж амрааж байгаарай. 

Тенториум зөгийн хортой тосыг жирэмсэн хүн ууц нуруундаа түрхэхэд нурууны чилээг гаргаж өвчин намдаана. Мөн орой бүр хөлийн ул, шилбэнд түрхэж иллэг хийнэ.

Маникюр болон педикюр хийхдээ болгоомжтой байх

Жирэмсэн байхдаа эмэгтэйчүүд хутга мэсний оролцоотой гоёлын маникюр болон педикюрээс аль болох татгалзвал зүгээр. Хумсаа янзалж байхдаа хуруугаа эсгэж гэмтээсэн тохиолдолд зөвхөн өвдөөд зогсохгүй гэмтсэн арьсаар дамжин халдвар авч болзошгүй. Чанар муутай хумсны лакны найрлаганд ордог толуол, формальдегид болон дибутилфталат нь  ургийн бойжилтонд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Гэхдээ хумсаа аль болох будахгүй байхыг эмч нар зөвлөдөг, учир нь хумсны жинхэнэ өнгө нь жирэмсэн эхийн биеийн байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг гэнэ.

Үсээ хайрла

Дааврын өөрчлөлтийн улмаас төрснөөс хэдэн сарын дараа маш ихээр унах тохиолдол байдаг. Гэхдээ дааврын хэмжээ эргээд хэвийн байдалд ороход унасан үсний оронд шинээр үс ургах учир нэг их санаа зовоод хэрэггүй. Гол нь үсний уутнуудаа “унтуулж” болохгүй. Үүний тулд хуйхандаа байнга массаж хийж байх хэрэгтэй. Үс унах үйл явцыг багасгахын тулд ангижруулагч байнга хэрэглэж, үсээ болгоомжтой самнах хэрэгтэй. Үсээ хатаахдаа үсний угнаас үзүүр рүү гэсэн чиглэлтэйгээр сэнсээ үлээлгээрэй.

Байгалийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүн 

Зөгийн цэвэр бал, зөгийн жилийтэй уг шампунь нь үсийг нөхөн сэргээж, үс хуурайших, салаалахаас сэргийлж, үсийг бэхжүүлж ургалтыг сайжруулна. Уг шампунийг тогтмол хэрэглэснээр таны үс сэргэж, сайхан харагдана. Ангижруулагчийг тогтмол хэрэглэхэд тохиромжтой. Бальзам-ангижруулагчийн найрлагад орсон зөгийн хор нь хуйханд гүн нэвчиж, цусны эргэлтийг сайжруулан, хуйхны арьсанд тэжээлийн бодис нэвчих орчинг бүрдүүлнэ. Зөгийн цэвэр бал нь хуйхыг чийгшүүлж, зөөлрүүлэн, тэжээл өгч, үсийг гялалзсан, зөөлөн болгоно. Таны үс намирсан, торгомсог, гялалзсан эрүүл болно.

Шар үс арилгах лазерын оронд вакс

Вакс ашиглаж илүүдэл шар үснээсээ ангижрах нь жирэмсний үед ямар нэгэн харш нөлөөгүй. Ээж болохоор бэлдэж байгаа бүсгүй таньд анхааруулахад жирэмсний үед лазераар шар үс авах үйлчилгээг хийлгэхгүй байсан нь дээр.

Холбоотой нийтлэл:

Жирэмсний үед жингээ хэрхэн “зөв нэмэх” вэ?

Жирэмсний үед цагаан мах эргэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах