Жирэмсэн үеийн хооллолт, хөхүүл эхийн хоол

Жирэмсэн эмэгтэй нь эмчийн хяналтад аль болох эрт орж, жирэмсний явцад доод тал нь зургаан удаа эмчийн үзлэгт хамрагдаж, өөрийн эрүүл мэнд, хүүхдийн өсөлт бойжилтод шаардлагатай мэдээллийг авах хэрэгтэй.

Мөн жирэмсэн болон төрсний дараах үед хооллолт тун чухал бөгөөд хоол тэжээлийг дараах байдлаар зохицуулаарай.

Зохистой хооллохын тулд та дараах зөвлөмжийг баримтлаарай

САЙН ХООЛЛО

  • Ходоодоо хэт дүүргэхгүй, гэхдээ хангалттай хэмжээгээр өдөрт гурван удаа хооллож, үндсэн хоолны завсарт хоёр удаа хөнгөн зууш иднэ.
  • Сүү, цагаан идээ, шинэ жимс, ногоо, мах , загас, өндөг, гурилан бүтээгдэхүүн, буурцаг, самар зэрэг олон төрлийн хүнс, хоол хэрэглэнэ.
  • Өдөр бүр төрөл бүрийн шинэ ногоо, жимсээр зууш, ундаа шүүс бэлтгэж шинээр нь хэрэглэнэ.
  • Ам цангах бүрд шингэн зүйл сайн ууна.

ХООЛЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Дараах хүнсний үндсэн дөрвөн бүлэг бүтээгдэхүүнээс жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эх өдөр бүр зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Үүнд:

  • Үр тариа (гурил, будаа):Гурил ялангуяа баяжуулсан гурил, цагаан, шар, гурвалжин, хар будаа, арвайн гурил, эрдэнэ шиш, улаан буудайн болон үр тарианы бүтээгдэхүүн, төмс гэх мэт.
  • Самар, үр, буурцаг:Вандуй, шош, хушны болон төрөл бүрийн самар, үр буурцаг
  • Хүнсний ногоо, жимс: А аминдэмээр баялаг жимс ногоо болох нимбэг, жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, гадил, хан боргоцой, нэрс, үхрийн нүд, аньс, чацаргана гэх мэт улбар шар өнгийн жимснүүдийг хэрэглэх хэрэгтэй. Мөн гүн ногоон өнгийн навчит ногоо, тарвас, улаан лооль, өргөст хэмх, төрөл бүрийн байцай.
  • Мах, тос: Мал, амьтны гаралтай хүнс болох малын болон тахиа, загасны мах, элэг гэх мэт малын дайвар бүтээгдэхүүн, өндөг, сүү цагаан идээ, ургамлын болон цөцгийн тосыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

ЮУ АНХААРАХ ВЭ

  • Цай, кофе нь шимт бодисын шимэгдэлтэд нөлөөлдөг тул хоолтой хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Зөвхөн иоджуулсан давс хэрэглэнэ. Давсны хэрэглээг хязгаарлана.
  • Жирэмсний сүүл саруудад махан хоолыг багасгаж, ааруул, ээдэм, шош, вандуй, самар зэрэг уураг, эрдэс, аминдэм агуулсан ургамлын гаралтай хүнс, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэнэ.
  • Мөн хавагнахаас сэргийлж, шингэний хэмжээг зохицуулна.
  • Халуун ногоотой хоол, хийжүүлсэн болон хүнсний будагтай чихэрлэг ундаа хязгаарлана.
  • Архи, тамхи болон эмчийн зааваргүй эм, тариа хэрэглэж болохгүй.
  • Биеийн жингээ байнга хянана.
  • Хоногт 8-аас доошгүй цаг унтаж, цэвэр агаарт гарах, хөдөлгөөнтэй байх.

НЭМЭЛТЭЭР ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЛЭХ ВЭ?

  • Аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэх нь бичил тэжээлийн дутлаас сэргийлж, ураг болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжилтийг дэмжинэ.
  • ТЕНТОРИУМ® компаний эрүүл мэндийн баяжуулсан хүнсээс та Апитонус зөгийн сүүнцэртэй зөгийн балыг хэрэглэнэ. Уг  бал нь ургийн хөгжлийг дэмжиж, ураг бүтэхээс урьдчилан сэргийлнэ. Төрсний дараа хөхөнд сүү оруулж, төрөлтийн дараа цус төлжүүлнэ.

Эх сурвалж: www.gogo.mn

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *