Залуу насаа удаан хадгалах гурван “алтан дүрэм”

Оворгүй залуугаараа харагдахыг хүсдэг хүн бүрд зориулсан гурван “алтан дүрэм”-ийг эрдэмтэд тодорхойлжээ. 
Үүний тулд тэд эмэгтэйчүүдийн дунд залуу харагдах, биеэ эрүүлжүүлэх сэдвээр санал асуулга явуулсан байна. Гэтэл ихэнх эмэгтэй гадаад үзэмждээ илүү анхаардаг нь тогтоогджээ. Тэдний сэтгэлийг залуу харагдах, нүүрэнд үрчлээс суух асуудал илүү эмзэглүүлдэг байна. 

Танд эрүүл идэвхтэй амьдрах арга, зөв хооллолт гэсэн ойлголтууд хол хөндий сонсогдож байвал урт наслаж, жаргалтай амьдрахын тухай санахын ч хэрэггүй. 
Гэтэл дэлхийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж буй франц бүсгүйчүүд нүүр, гарны үрчлээг ер тоодоггүй гэнэ. Тэдний ойлголтоор залуу байна, залуу харагдах гэдэг нь бидний төсөөллөөс тэс өөр. Тэд эрүүл бие, саруул ухаан, залуу хэв маягаар амьдрах боломжийг сонгодог. Залуу хэв маягаар амьдарна гэдэг бол биеийн болон оюун ухааны хүч тэнхээтэй байхыг хэлнэ. Залуучуудын хийдгийг хийж, сэтгэдгийг сэтгэхийн тулд өөрөөсөө дүү найз нөхөд, хамт олонтой ажиллаж, амьдрах хэрэгтэй гэнэ. Мэдээж хэрэг он жилүүд тойрч гарахгүй нь ойлгомжтой. 
Тиймээс танд хамгийн үр дүнтэй дараах гурван аргыг зөвлөе. 

1. Биеийн жингээ тогтвортой байлгах
Таны биеийн жин улиралд хоёроос гурван килограммаас хэтрэлгүй хэлбэлзэлж байвал тун сайн. Хэрвээ таны амьдрал илүүдэл жинтэйгээ хийсэн тэмцлийн түүх мэт байвал урт удаан залуу сайхан харагдахын тухайд санах ч хэрэггүй. 

Харин түүний оронд амьдралын зуршил, хооллох хэв маягаа эрс өөрчил. Өөрийн биеийг “тураах дайны туршилтын туулай” болгон золиослох хэрэггүй юм. 
Нүүр, нуруу, хөлний арьс гэхчилэн ялгаж хандаж болохгүй. Учир нь, жингээ нэмж, хасах бүрд хүний зулайнаас хөлний ул хүртэлх бүх л арьсанд өөрчлөлт ордог. Тиймээс биеийн жингээ тогтмол нэг түвшинд барьж байх нь хамгаас чухал. 

2. Биеийн дотор эрхтэний цэвэр байдлыг сахих
Оюуны болон эрүүл ахуйн ариун цэврийг байнга сахиж явах хэрэгтэй. 

Хорон санаатай, атаач, бусдад дээрэнгүй ханддаг, зааж сургах дуртай, хашгирч чанга дуугаар удирдах дуртай хүмүүс хэзээ ч залуу сайхан харагддаггүй. Тэдний нүүрэн дээр нь бүх юм нь бичээстэй байдаг. Тийм учраас залуу сайхан харагдана гэдэг бол хайр халамж, сэтгэлийн дулаан бүлээн зан, бусдыг хүндлэхтэй нягт салшгүй холбоотой юм. 
Биеийн ариун цэврийг сахих нь эрүүл байхын хамгийн анхдагч үндэс юм. Хир буртаг хаягдлаасаа салснаар бодисын солилцоо идэвхжин хүний биеорганизм зохистой хуваарийн дагуу ажиллаж эхэлдэг. Энэ бол зөвхөн усанд орохыг хэлж буй хэрэг биш шүү. 
Энэ бол жилд нэг удаа ходоод, гэдэс, бөөр зэрэг дотор эрхтнээ цэвэрлэх тухай юм. Ингэж цэвэрлэсний дараа таны арьс залуужиж гэдэс агшиж, үс өнгө орон гялалздаг юм. Учир нь хүний дотор эрхтэнд гүйцэд шингэж чадаагүй хоолны үлдэгдэл их хэмжээгээр хуримтлагддаг.
Ийм хуримтлал гоо сайханд сөргөөр үйлчлээд зогсохгүй архаг хууч өвчинг үүсгэдэг аюултай. Тиймээс биед хуримтлагдсан хортой ялгадастай удаан явж болохгүй, цэвэршүүлж гадагшлуулж байх хэрэгтэй. 

ТЕНТОРИУМ компанийн бие цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг та доорх линк дээр дарж танилцаарай. 

https://bit.ly/2ELhnAs

3. Хөдөлгөөн залуужуулна
Хөдөлгөөн бол амьдралын эх. Ямар ч хөдөлгөөн байж болно. Гагцхүү эрүүл цэвэр орчинд байх нь чухал. Фитнес клубууд танд эрүүл цэвэр орчинг өгч чадахгүй. Учир нь, бага орон зайд олон хүн цугларч хөлсөө нэгэн зэрэг гаргадаг. Хөлсний үнэр, агаарын дутагдал хүний биед сөргөөр үйлчилж улам хөгшрүүлнэ үү гэхээс залуужуулахгүй. 
Тиймээс том цэлгэр танхимд цөөн хүнтэй фитнес клубт хичээллэх хэрэгтэй. Бас эрүүл, цэвэр агаарт алхах нь хамгийн сайн эм. 

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *