Зөгийн балаар ханиалга намдаах аргууд

  • Бүтэн нимбэгийг бага зэргийн усанд хийж, зөөлөн галаар 10 орчим минут буцалгаад, хагаслаж зүсээд /хагасыг/ шахаж шүүс гаргана. Уг шүүс дээр 2 хоолны зөгийн бал нэмнэ. Хааяа ханиалгаж байвал цайны халбагаар өдөрт 1 удаа, шөнө ханиалгадаг бол унтахын өмнө 1 удаа, ханиалгаад сэрсэн үедээ дахин 1 удаа, байнга хүчтэй ханиалгаад байвал өглөө өлөн үедээ 1, үдийн хоолны болон оройн хоолны өмнө буюу хойно 1 удаа нийтдээ 3 удаа ууна. Ханиалга багасвал уух тунг багасгана. Хүүхэд тун дуртай уудаг.
  • Зөгийн бал, бүлээсгэсэн оливын тосыг тэнцүү хэмжээтэй хольж жижиг хүүхдэд цайны халбагаар өдөрт 3-4 удаа уулгана. Хөхүүл ханиалгын эмчилгээнд тохирдог.
  • Үхрийн нүдний шүүсийг зөгийн балтай холиод хагас аягаар өдөрт 3 удаа, хүчтэй ханиалгын үед ууна. 
  • Таван салааны шинэ навчыг жижиглэж хэрчээд /1 хоолны халбага/ 1 аяга буцалсан усанд хийж 15-20 минут тавьж хандлана. Шүүж аваад зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж ууна.
  • Бүлээн сүү, нимбэгний шүүстэй зөгийн бал хольж уувал зүгээр.

Ханиад томуу хүрсэн тохиолдолд ханиалга намдаах зорилгоор Тополёкзөгийн жилийтэй балыг гэрийн нөхцөлд гэр бүлээрээ хэрэглэж болно. Уг зөгийн бал нь цэвэр зөгийн балан дээр суурилсан зөгийн жилий/бактер, вирусын эсрэг, дархлаа сэргээх үйлчилгээтэй/ -тэй эмчилгээний зөгийн бал юм.  Салхинд цохиулах, ханиад томуугаар өвчлөх, архаг, ангина, астм, уушиг үрэвсэх, бронхит, уушигны сүрьеэний үед хэрэглэнэ.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *