Зөгийн балны зөв хэрэглээ

Зөгийн балыг хоёр аргаар хэрэглэж болно. 

  1. Зөгийн балыг хэлний дор уусгаж ууна. Энэ тохиолдолд балны тэжээллэг бодисууд шүлсний булчирхайгаар  дамжин 10-17 минутын дотор цусанд нэвчин бүх биеэр тардаг. Хэрвээ биеийн эрч хүчийг нэмэгдүүлж, зүрх, элэг, дэлүү, нойр булчирхайн үйл ажиллагааг нөхөн сэргээхийг хүсвэл зөгийн балыг хэлэн дороо уусгаж хэрэглээрэй. Мөн тархины гол тэжээл нь глюкоз байдаг. Зөгийн балны 80% нь глюкоз байдаг тул балыг тогтмол хэрэглэснээр тархи тань тэжээлээр үл дутна.
  2. Хэрвээ балыг усанд найруулж хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн системд илүү нөлөөлдөг. Ходоод, 12 нугалаа гэдэсний үйл ажиллагааг сайжруулахыг хүсвэл нэг стакан бүлээн усанд цайны халбаганы хэмжээтэй балыг уусгаж уугаарай. 200мл шингэнийг нэг дор уухад шингэн ходоодоор дамжин 12 нугалаа гэдсэнд ордог тул ходоод-гэдэсний замын өвчин (шарх, үрэвсэл)-тэй хүнд илүү тохиромжтой. 40 хэмээс дээш температурт балны уураг задарч, тэжээллэг чанараа алддаг тул та зөгийн балыг бүлээн ус, сүүнд найруулж уугаарай. 

Холбоотой нийтлэл: Цэвэр балыг хэрхэн таних вэ?

Зөгий хэрхэн зөгийн бал үйлдвэрлэдэг вэ?

Ходоодны шарханд зөгийн жилийтэй бүтээгдэхүүн хэрэглэх зөвлөмж

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах