Зөгийн бал хүүхдийн хоолойн өвчин намдаадаг.

Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж, ханиадыг багасгахад тусалдаг. Pennsylvania мужийн их сургуулийн Эмийн Коллежоос явуулсан судалгаанд оролцсон 105 эцэг эхчүүд бүгд зөгийн бал нь зүгээр ханиадны сиропон эмнээс илүү хүүхдийг шөнийн цагаар ханиах ханиалгыг дарж байсан гэж мэдүүлжээ.

Хүмүүс голдуу зөгийн балыг бүлээн устай хольж уудаг. Мөн үүн дээрээ жаахан лемоны шүүс нэмээд уувал бүр хоолой өвдөх үед илүү үр дүнтэй гэнэ. Түүнээс гадна зөгийн балыг дангаар нь хэрэглэж болно. Хэрэв хүүхэд чинь 1-5 настай бол хагас цайны халбага, 6-11 настай бол бүтэн цайны халбага зөгийн бал дангаар нь өгнө. Харин нэгээс бага насны хүүхдэд зөгийн балыг өгч болдоггүй. Яагаад гэвэл зөгийн баланд Clostridium botulinum гэдэг бактер байдгаас энэ нь бага насны хүүхдийн төгс боловсроогүй байгаа хоол боловсруулах системийг хүндээр өвчлүүлдэг. 

Хүүхдийн хоолойн өвдөх  өвчин намдаах, анагаах үйлчилгээтэй зөгийн балтай үрэл

Хүүхдийн ханиад хүрсэн үед цэр ховхлох, ханиалга намдаах үйлчилгээтэй зөгийн балтай үрэл

Холбоотой нийтлэл: 

Дархлаа сайжруулах арга замууд

Зөгийн балны зөв хэрэглээ

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *