Ийлдэс-серум гэж юу вэ?

Ийлдэс – серум гэдэг нь нүүрээ цэвэрлэсний дараа, тосоо түрхэхийн өмнө хэрэглэдэг онцгой бүтэцтэй бүтээгдэхүүн юм. Ийлдэс нь молекулын түвшинд нягтаршуулсан орцтой бөгөөд биологийн идэвхтэй бодисуудыг арьсны хамгийн гүн давхаргад хүргэдэг тул хөгшрөлтийн эсрэг онцгой үйлчилгээ үзүүлдэг.
Ийлдэс бол гоо сайхны бусад бүтээгдэхүүнээсээ, тухайлбал тэжээлийн тос, сүүн шингэн гэх мэтээс ялгаатай буюу түүний найрлагад орсон бүрэлдэхүүнээрээ хамгийн өндөр концентрацитай байдгаараа ялгаатай байдаг.
Ийлдэст агуулагдах тэжээлийн болон идэвхт бодисууд хамаагүй их байдаг.
Арьсанд хамгийн хурдан бөгөөд дээд зэргээр шингэх чадвартай байдаг. Тослог биш учраас арьсанд үлдэлгүйгээр шууд шингэдэг. Нүүрний тосноос ялгаатай нь арьсанд маш хурдан шингэдэг. Гоо сайхны ийлдэс нь арьсийг идэвхтэй тэжээх, чийгшүүлэх, хурдан шингэх, арьсны өнгийг жигд болгох, үрчлээ багасгах үйлчилгээтэй. 

ТЕНТОРИУМ® компанийн хөгшрөлтийн эсрэг цуврал бүтээгдэхүүн болох нүүрний ийлдэс, зовхины ийлдэс мөн хөгшрөлтийн эсрэг тос худалдаанд шинээр гарч байгаа билээ. 

Нүүрний ийлдэс /30мл/

  • Арьсийг гүн чийгшүүлж, тэжээнэ. 
  • Арьсны өнгө жигд , толигор, болгож нөсөө, толбо бүдгэрүүлнэ.
  • Үрчлээ багасгаж, арьсийг толигор болгоно.
  • Арьсийг залуужуулна.
  • Арьсны коллаген, эластин ялгаралтыг нэмэгдүүлж, үрчлээний гүн, өргөнийг багасгадаг.

Зовхины ийлдэс /15мл/

  • Ботокс үйлчилгээ үзүүлнэ.
  • Нүүрний булчин суллана.
  • Нүд орчмын дунд болон хялгасан
  • Үрчлээ мэдэгдэхүйц багасгана.
  • Арьсийг залуужуулна
  • Зовхины доод хүүдийг багасгана.
  • Нүд тойрсон хар хүрээг бүдгэрүүлнэ.

Хөгшрөлтийн эсрэг тос /50мл/

  • Дааврын өөрчлөлт, насжилт, цэвэршилтээс болж үүсэх арьсны нөсөө толбыг багасгаж, арьсны төрөлх өнгийг жигд болгож, арьсийг эрчимтэй цайруулна.
  • Хөгшрөлтийн эсрэг тос нь коллагений нийлэгжилтийг эрчимжүүлж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
  • Арьсны эс шинэчлэгдэх, залуужих явцыг эрчимжүүлнэ.
  • Уг тосыг тогтмол хэрэглэснээр хамрын хажуу, уруул орчмын үрчлээ мэдэгдэхүйц багасаж, арьсийг чангалж, өргөх ба бүх насны эмэгтэйчүүдийн унаган гоо сайхныг хадгална.
  • Уг тосны найрлагад химийн үнэртэн агуулаагүй онцлогтой.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *