Нарнаас хамгаалах тос

Хүний арьс нарны туяанд дасан зохицуулах үүрэгтэй меланиныг боловсруулдаг. Меланин буюу арьсны будагч бодис нь арьс, үс, нүдний өнгийг тодорхойлж өгдөгөөс гадна шүүтүүр маягийн дархлааны үүрэг гүйцэтгэж, нарны хэт ягаан туяаны цацрагийг өөртөө шингээн сарниулснаар арьсны эс гэмтэхээс сэргийлдэг. Меланин нь хар бор өнгөтэй тул нарны туяанд удаан байх тусам боловсруулалт нь ихсэж арьс бор өнгөтэй болдог. Наранд борлолоо гэж ярьдаг маань биднийг нарны туяаны хорноос хамгаалан ялгарсан меланин нөсөөний өнгө ажээ.

Нарнаас хамгаалах өдрийн тос

SPF гэж юу вэ?

Нарнаас хамгаалх тосыг 1946 онд химич Франц Грейтэр анх бүтээж, 1962 онд олон түмэнд SPF /Sun Protection Factor/ хэмээх томъёог нэвтрүүлжээ. Өнөө үед уг томъёо нь 1см2 арьсанд 2мгр хэмжээгээр нэгэн жигд түрхэгдсэн нарнаас хамгаалах тосны үр дүнг хэмжихэд ашигладаг. Өөрөөр хэлбэл уг тос хэдий хугацааны турш арьсыг наранд түлэгдэхээс хамгаалах вэ гэдгийг илтгэнэ.

Нарнаас хамгаалах түвшин
SPF 2-4 үндсэн
SPF 4-10 үндсэн
SPF 10-20 үндсэн
SPF 20-30 үндсэн
SPF 50 шууд хамгаалалт
Хамгаалах хувь 50-75% 85% 95% 97% 99,5

SPF-тэй тос нь наранд удаан шарахад бус зайлшгүй байх шаардлагатай үед арьс хамгаалах зориулалттай юм. Нарнаас хамгаалах тос нь  нарны туяанаас 100% хамгаалж чаддаггүй бөгөөд туяаны тодорхой хэсэг арьсанд хүрсэн ч борлуулдаг байна. Уг тосыг байнга хэрэглэж байх нь нарны хортой нөлөөнөөс хамгаалах, хугацаанаасаа эрт хөгшрөх, үрчлээ, нөсөө толбо болон арьсны хавдар үүсэхээс сэргийлдэг. Ихэнхи нарны тосыг гадагш гарахаас 15-30 минутын өмнө түрхдэг.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *