Нурууны өвчтэй болоход нөлөөлдөг 8 шалтгаан

Нуруу, нугасны өвчин бусад эрхтэнд өөрчлөлт оруулдаг аюултай. Жишээлбэл, хүзүүний нугалмын өвчний үед нуруу өвдөхөөс гадна толгой эргэх, өвдөх, чих шуугиж, хараа муудах, бүсэлхий орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа доголддог байна. Албан бус мэдээгээр манай улсын хоёр хүн тутмын нэгийнх нь нуруу өвддөг гэжээ.  Гэвч энэ талаар тодорхой судалгаа хийгээгүй байна. Орчин үед бидний хэрэглэж буй хүнс, амьдралын буруу дадал хэвшил нурууны өвчтэй болоход нөлөөлдөг гэнэ. Нурууны өвчтэй болоход нөлөөлдөг 8 шалтгааныг хүргэж байна.

1.Хуучин гудас, матрас дээр унтах
Сайн матрасыг хэрэглэх хугацаа наймаас арван жил үргэлжилдэг байна. Хэрэв Та орныхоо гудас, матрасыг 10-аас дээш жил солиогүй бол нэн даруй солих шаардлагатай. Учир нь хуучирсан матрас нуруунд сөргөөр нөлөөлөх болно. Мөн матрасыг сонгохдоо хатуу ч биш зөөлөн ч биш дунджийг сонгох хэрэгтэй.

2.Хүнд юм өргөх
Хүнд юм өргөх нь нуруунд их ачаалал өгч, тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг байна. Өдөр тутам авч явдаг цүнх ч үүнд хамааралтай. Мэргэжилтнүүд таны цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэйг зөвлөж байна.

3.Гутал
Үргэлж нэг хэвийн гутал өмсөх нь нуруунд сөргөөр нөлөөлдөг байна. Хэт өндөр өсгийтэй гутал болон хавтгай ултай гуталны аль аль нь нуруунд муу. Хүн биеийн өндрөөсөө шалтгаалан өөрт тохирсон хэмжээтэй өсгийтэй гутал өмсөх хэрэгтэй. Мөн өсгийтэй болон намхан ултай гутлыг зохистой хэмжээнд ээлжлэн өмсөх хэрэгтэй аж. Харин эрчүүд, хүүхдүүд хавтгай буюу шууд ултай гутлаас аль болох татгалзах хэрэгтэй. Тодруулбал, таны сонгосон гутал ардаа бага зэргийн өндөрлөгчтэй байх хэрэгтэй аж.

4.Сэтгэл санааны байдал
Нэгэн их сургуулийн шинжээчид уур бухимдал, сэтгэл гутрал, атаархал зэрэг сэтгэл санааны сөрөг байдал нурууны өвчинд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Таны сэтгэл хөдлөл, булчингийн хөдөлгөөн өвчнийг сэдрээдэг аж.

5.Суугаа ажил
Оффист ажилладаг хүмүүс нурууны өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг аж. Суугаа ажил хийх нь булчингуудыг идэвхгүй болгож, улмаар нуруу өвдөх эх үндэс болдог гэнэ. Тиймээс суугаа ажил хийдэг хүмүүс аль болох ойрхон босч, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хэрэв танд тийм боломж хомс бол аль болох налуу буюу 130 градуст суух хэрэгтэй гэнэ. 90 градус буюу эгц суух нь тийм ч сайн биш аж.

 

6.Бухимдлаа гаргахгүй байх
Уур бухимдлаа дотроо хадгалах нь нурууны өвчин үүсэхэд нөлөөлдөг байна. Хэрэв Та ямар нэг байдлаар бухимдвал таны бүх бие, хүзүү, нурууны булчин агшиж, улмаар зангирдаг байна. Тиймээс уур бухимдлаа тэр дор нь тайлж байх хэрэгтэй гэнэ.

7.Дасгал хийхгүй байх
Дасгал хийж, биеийн тамираар хичээллэх нь Таны нуруунд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг. Дасгал хийхгүй байх нь булчингийн агшилт сулралтыг бууруулж, нурууны өвчин үүсгэдэг байна.

8.Түргэн хоол их идэх
Таргалалт нурууны өвчний нэг шалтгаан байдаг. Биеийн жин их байх нь аарцаг нуруунд ачаалал өгдөг байна. Таргалалтын гол шалтгаан нь буруу хооллолтоос гадна түргэн хоол юм. Энэ нь илчлэг ихтэй тул таргалалтын гол шалтгаан болдог аж.

Эдгээр шалтгаанаас болж нуруу өвдөх, хөшиж өвдөх шинж тэмдэг илэрч байгаа бол танд зөгийн хортой Тенториум тосыг санал болгож байна. Зөгийн хор нь нурууны өвчин намдаах, хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлэх, хаван хавдар буулгах үйлчилгээтэй. Зөгийн хорны өвчин намдаах чадвар нь новокаинаас 50 дахин илүү байдаг. Зөгийн хортой тосон түрхлэг, шаврыг хэрэглэн үенд иллэг хийнэ.

Зөгийн хорны гүнд нэвтрэх чадвар нь шаварт агуулагдах эрдэс бодисыг биед шингэх үйлчилгээг давхар үзүүлнэ. Халуун шавар нь үрэвслийн эсрэг, шимэгдүүлэх, өвчин намдаах, цусан хангамжыг сайжруулах, бодисын солилцоо өдөөх үйлчилгээтэй.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *