Нүүрний арьс арчилгаа, цэвэрлэгээ

Нүүрний арьс арчилгааны хамгийн чухал шатны нэг нь цэвэрлэгээ юм. Цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс, эсвэл зарим цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг орхигдуулснаас шалтгаалж нүүрний арьсны ихэнх асуудлууд үүсдэг.  

Өдрийн туршид бидний арьс ямар болдог вэ? Бүхэл өдрийн турш их хэмжээний тоос шороо нүүрэнд бөөгнөрч, хөлсний булчирхай хөлс ялгаруулдаг. Эдгээр бохирдолд түрхэж хэрэглэсэн оо энгэсэг, крем тос, уруулын будаг нэрмээс болно. Энэ бүхэн хуримтлагдаж зузаан давхарга арьсанд үүсгэнэ. Үүнээс шалтгаалж арьсны бодисын солилцоонд асуудал учирч, арьс амьсгалах аргагүй болно.

Эрүүл өнгөлөг царай зүстэй, сайхан цэвэрхэн арьстай байхын үндэс нь цэвэрлэгээ. Нүүрийг өглөө, орой заавал цэвэрлэх шаардлагатай. Өглөөний цэвэрлэгээ нь арьсыг чийгшүүлэхээс гадна будалтын бэлтгэл болно. Орой арьсыг цэвэрлэж, шөнийн тэжээлийн тос түрхэхэд бэлтгэнэ.

ТЕНТОРИУМ® компани энэхүү гоо сайхны чухал ажилбар хийхэд тохирсон аюулгүй, үр дүнтэй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гаргасан юм!

СҮҮН ШИНГЭН нь арьс цэвэрлэж, будаг сайн арилгана. Сүүний зөөлөн бүтэц нь ямар нэгэн тосны үлдэгдэл үүсгэдэггүй юм. Үүний зэрэгцээ зөгийн балны ханд агуулсан учраас арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ. 

Найрлага: зөгийн балны ханд, овъёос, сүү, цахирмаа цэцгийн ханд, ши модны тос, D-пантенол

СЭРГЭЭГЧ ТОНИК нь арьсыг тун сайн арчилна. Прополис, зөгийн балны ханд агуулсан учраас арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, нүүрний арьсыг тайвшруулна. Тоникийн найрлага дахь жимсний хандууд нь арьсны чийгшилтийг нэмэгдүүлж, сэргээх үйлчилгээтэй. Тоник нь зөвхөн нүүрний арьсыг цэвэрлэж, өнгийг сэргээгээд зогсохгүй өдөр, шөнийн тосны үр дүнг эрс дээшлүүлдэг.

Найрлага: зөгийн балны ханд, прополис, гүзээлзгэнэ, алим, нимбэг, грейпфрут жимсгэний ханд

Шинжээчийн дүгнэлт

ТЕНТОРИУМ®-ын цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь үр дүнтэй, аюулгүй бөгөөд бүх төрлийн арьсанд тохирдог

Хэрэглэх заавар:

Шаардагдах хэмжээний сүүнцэрийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж нүүрээ арчина. Өдөр тутам хэрэглэнэ.

Хэрэглэх заавар:

Өглөө, оройдоо тоникийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж, зөөлөн хөдөлгөөнөөр нүүр, хүзүү, хэнхдэгийн арьсыг цэвэрлэнэ. Аль болох нүдэнд орохоос сэргийлнэ. Өдөр тутам хэрэглэнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Та энэ бүтээгдэхүүнийг захиалахыг хүсвэл 9964-6421 дугаараар холбогдоорой. 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *