Суудлын Мэдрэл Өвчлөхөөс Сэргийлэх Хамгийн Үр Дүнтэй Арга

Асуулт: Суудлын мэдрэл хаана байрладаг вэ?

Хариулт: Суудлын мэдрэл нь нурууны доод хэсгээс эхлэн хөл рүү үргэлжилдэг бие дэх хамгийн урт бас өргөн хүрээтэй мэдрэлийн хэсэг юм.

Асуулт: Хүмүүс суудлын мэдрэл өвдөөд гэж ярьдаг. Үүнийгээ яаж мэдэж болох вэ?

Хариулт: Хэрэв таны бие сулрах, мэдээ алдах, хөл дайвах, чимчигнэх шинж тэмдэг илэрвэл суудлын мэдрэлтэй холбоотой байх магадлалтай. Тиймээс бага дээр нь эмчилж, анагаахгүй бол хөдөлгөөн удааширч, цаашлаад эгцхэн зогсоход ч хүндрэлтэй болж мэднэ шүү.

Асуулт: Юунаас болж суудлын мэдрэл өвддөг вэ?

Хариулт: Нугалам яс ба нугасны хавдар, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл, шохойжилт зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсган дарсанаас нуруу өвддөг.

Асуулт: Зарим хүний нэг, заримынх нь хоёр хөл өвддөг. Энэ нь юутай холбоотой байдаг вэ?

Хариулт: Нугасны ёзоор аль түвшинд, хир их дарагдсанаас шалтгаалан нэг эсвэл хоёр хөл, хэвлий, бэлэг эрхтэн рүү өвдөлт дамждаг. Нугасны ёзоор цочирсоноос доод мөчдийн, ялангуяа шилбэ тавхайн цусан хангамж буурч хөл даарах, ирвэгнэх шинжүүд бас илэрч болно. Нугасны хөдөлгөөний ширхэгүүд хавчигдсан тохиолдолд хөлийг нугалагч булчингууд чангарч, тэнийлгэгч булчингууд сулардаг байна. 

Асуулт: Ямар хүн энэ өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг вэ?

Хариулт: Энэ өвчнөөр өвчилж байгаа голчлон эрэгтэйчүүд өвчилдөг. Ялангуяа илүүдэл жинтэй хүмүүст их тохиолддог. Мөн жолооч, тамирчид түлхүү өвчилдөг. Энэ нь сүүлийн үед биеийн хүчний дасгал сургуулилт хийдэг секц, дугуйланд явдаг залуучууд их явж байгаатай холбоотой. Мөн эмэгтэйчүүд тодорхой хувийг эзэлж байна.

Асуулт: Суудлын мэдрэлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?

Хариулт: Үүнээс сэргийлэх үр дүн сайтай хэдэн арга танилцуулья.

I. Сунгалтын дасгал хийх

1. Муурын суниалт

Үндсэн байрлал: Доошоо хараад 4 хөллөнө.

Хэрхэн хийх вэ?:

– Амьсгаагаа аваад толгойгоо гэдийлгэж тааз руу харангаа хэвлийгээ газар луу түрнэ.

– Амьсгаагаа гаргаад толгойгоо доошлуулан хөлрүүгээ харангаа нуруугаа тааз руу татна.

Хэдэн удаа хийх вэ?: 15-20 удаа

Энэ дасгал нь нурууны уян хатан байдлыг сайжруулж, тэгшлэхээс гадна өгзөгний хэлбэрийг засна.

2. Өвдөгний шөрмөсний сунгалт

Үндсэн байрлал: Газар суугаад баруун хөлөө хажуу тийш жийгээд зүүн хөлөө өвдгөөр нь нугалан тавхайгаа баруун хөлнийхөө гуяны дотор талд байрлуулна.

Хэрхэн хийх вэ?:

– Баруун хөлийнхөө өвдгийг нугалалгүй баруун гараа сунгаж хөлийн тавхайнаасаа барина. Бүсэлхийгээрээ сайн нугарч өгөөрэй.

– Энэ байрлалаа 15-30 секунд бариад үндсэн байрлалдаа эргэн ороорой.

Хэдэн удаа хийх вэ?: Хоёр талдаа 3, 3 удаа

Энэхүү сунгалтын дасгал нь өвдөгний шөрмөсийг сунгаж, суудлын мэдрэлийн өвчний өвдөлтийг багасгаж, булчингийн зангилааг суллана.

3. Эрвээхэйн сунгалт

Үндсэн байрлал: Өгзгөн дээрээ суугаад хөлөө урагш жийгээд, хөлөө өвдгөөр нь нугалж улаа нийлүүлнэ.

Хэрхэн хийх вэ?:

– Нугалсан өвдгөн дээрээ алгаараа дарна.

– Энэ байрлалдаа 10-20 секунд бариарай.

Энэ дасгал нь аарцагны булчин болон ясыг бага багаар тэлж, өгзөгний булчинг сунгаж өгнө.  

II арга. Хүйтэн, халуун жин тавих

Хүйтэн жин үрэвсэл дарж, өвчин намдаах үйлчилгээтэй бол халуун жин тус хэсгийн ойролцоох булчинг суллаж, даралт багасгадаг. Хоёр төрлийн жинг 15-20 минутын хугацаатай 2 цаг тутамд ээлжлэн тавиарай.

Хүйтэн жин тавихдаа дараах зөвлөгөөг дагаарай:

– Нуруу, аарцганд цочмог шинж тэмдгүүд илэрснээс хойш эхний 2, 3 хоногийн турш хүйтэн жин хэрэглэнэ. Үүний дараа халуун жин ашиглах нь дээр.

– Дасгал хөдөлгөөн хийхийнхээ өмнө биеэ халаах хэрэгтэй.

– Дасгалын дараа хүйтэн жин тавьж үрэвслийг намдаагаарай.

-Босох болгондоо булчингаа хөдөлгөхөд бэлдэхийн тулд халуун жин тавьж байгаарай. 

-Унтахынхаа өмнө халуун ваннанд орвол чангарсан булчин тань суларч, сайн амрах болно.

III арга. Оньсон цэгийн иллэг

Суудлын мэдрэл нь өгзөгний тоор хэлбэрийн булчингийн доор байрладаг. Тоор хэлбэрийн булчин чангарах үед суудлын мэдрэлийн судлууд хавчигдаж, хөл мэдээгүй болж дайвдаг. Үүнийг эмчлэхийн тулд тус хэсэгт даралт өгч, оньсон цэгүүд болон тоорон булчин, нурууны доод хэсгийн булчинд иллэг хийгээрэй.

Уг иллэгийг хийхдээ зөгийн хортой Тенториум тосыг хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Зөгий нэг удаагийн хатгалтаар 0.3-0.8 мг хор ялгаруулдаг. Хэрэв хорыг их тунгаар хэрэглэвэл тайвшруулах, хүчтэй өвдөлт намдаадаг. Өвчин намдаах чадвараараа новокайнаас 50 дахин илүү болохыг эрдэмтэд тогтоожээ.

Зөгийн хоронд мэдрэлийн эсийг сэргээх онцгой бодисууд агуулагддаг. Эдгээр бодис нь мэдрэлийн ширхэгүүдийг нийлүүлж оёхтой адил үйлчилдэг.  Мэдрэл дагасан өвдөлтүүдийг намдаах чадалтай бөгөөд бүх эд эрхтэн сайжирдаг.

Зөгийн хортой тосны талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж аваарай.

↓↓↓↓↓

https://bit.ly/2XILwZt

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах