Таны элэг эрүүл үү?

Элэг хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд ойролцоогоор 1,5 кг жинтэй. Цээжний баруун талд өрцний чанх доор байрлана. Элэг хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргvйжvvлэх онцгой үүрэгтэй, өөрөөр хэлбэл биеийн химийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм.

Хэрэв элэг муудвал хvний бие бvхэлдээ суларч өвчилдөг.

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний доор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан арван хоёр хуруу гэдэс рүү юүлэгддэг. Цөс нь хоол хүнсэн дэхь өөх тосыг задлах, уусамтгай болгох үүрэгтэй. Цөсөнд чулуу үүсч яваандаа хурц үрэвсэл болдог.   

    Элэгний өвчлөлтөөр Монгол Улс дэлхийд нэлээд дээгүүрт “толгой цохиж” явна. Монголчуудын бараг 70-80 хувь нь элэгний өвчтэй. Таван хүн тутмын нэг нь шарлаж байсан гэсэн судалгаа байдаг юм билээ. Нээрээ ч гэр бүлийнхнийх нь хэн нэг нь шарлаж үзээгүй хүнтэй айл олъё гэвэл өвснөөс зүү эрэхтэй адил болох биз ээ.

  Элэг хамгийн чухал эрхтэн

Нас бие гүйцсэн эрүүл хүний элэг дунджаар 1200-1800 г жинтэй, хүний биеийн жингийн 2-3 хувийг эзэлдэг. Энэ эрхтэн хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд нэг ёсондоо хүний биеийн химийн урвалыг зохицуулагч лаборатори л гэсэн үг. Элэг хэрэв бодисын солилцооны үүргээ гүйцэтгэж чадахгүй бол бүх бие хороор дүүрч үхлийн ирмэгт хүрдэг. Элэг нь цусан дахь саха­рын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл сахарыг гликоген болгон нөөцөлж хэрэгцээтэй цагт нь гаргаж зарцуулдаг. Хvрээлэн байгаа орчин болон хоол хvнс, ундны усаар дамжин хvний биед орж байгаа хvнд металл, химийн бодис, мөн нийлэг эм зэрэг нь элгэнд очоод задарч хоргvйждэг байна. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хvvдийд хуримтлагдан нарийн гэдэс рvv юvлэгддэг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох vvрэг­тэй.  

Аваар ослоос болж элэгний тал нь ажиллахаа болилоо гэхэд үлдсэн хагас нь хүний биеийн бүхий л хэрэгцээг хангаж чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл тэр үлдсэн хэсэг нь хэдэн өдрийн дотор нөхөн ургах чадвартай ажээ. Эмч нар энэ гайхамшигтай чанарыг нь хүнд элэг шилжүүлэн суулгах аргад хэрэглэдэг байна.  

 Амьдралын буруу зуршлаас болж элэг өвчилдөг

Манайхан ажилдаа яарч байна гээд өглөөдөө ихэвчлэн өлөн гардаг. Энэ нь бүр гэм биш бүр зан болчихсон. Өдөр нь аль тааралдсан цайны газраа орж хоёр гурван хуушуур авах юм уу, эсвэл шарсан хуурсан хоол захиалж иднэ. Нэлээн орой нэг их өлссөн хүн гэртээ очоод жаал өөх тостой хоол гэдсээ дүүртэл идчихээд л унтаад өгнө дөө. Үүнийгээ магадгүй зарим хүн эрүүл зөв амьдралын хэв маяг ч гэж ойлгодог байж болох юм. Шарсан мах амттайг ч хэлэх үү? Монголчууд бид ихэвчлэн шарсан хайрсан, хуурсан хоол иддэг. Гэтэл эрүүл мэнддээ дайн зарлаж яваагаа бид огтхон ч ухаардаггүй. Ялангуяа залууст энэ хамгийн их хамаатай.  

Сүүлийн үед залуучууд оффи­сын ажилд илүү дурлах болсон. Тохилог албан газарт зөөлөн сандалд тухалж, компьютерийн өмнө хэдэн цагаар ч хамаагүй хөдөлгөөнгүй суудаг хүн бидний дунд хэдэн зуун мянгаараа байгаа даа. Явган ч алхахаас тээршаана. Хэдхэн алхмын газар машин унадаг. Хүн харахад л сайхан тарган цатгалан хүн байх боловч цаанаа тэр хүний элэг нь өөхөлчихсөн байдаг ажээ. Хүн хэр их тарган байна, элэг нь төдий чинээ их ачаалалтай байдаг гэнэ. Түүгээр зогсохгүй нойр булчирхай, зүрх нь өөхөлж, яваандаа бүхий л эрхтнийг хамарч сүүлдээ элэгний хатуурал цирроз болдог. Хэдийгээр элэг ачаалал дааж нөхөн сэргээгдэх чадвартай эрхтэн хэдий ч архи уух, буруу хооллох, эм ихээр хэрэглэх болон элэгний халдварт өвчнөөс болж үрэвсэх нь элбэг. Элгэнд мэдрэлийн эсүүд байдаггүй учраас өвчин үүсч, цаашаа идэж байгаа нь хүнд эхлээд мэдрэгддэггүй байна. Харин хэвийн хэмжээнээсээ томро­ход гаднах арьсан бүрхэвч нь сунаж өвчтөнд мэдрэгддэг ажээ.  

Холбоотой нийтлэл: Элэг өөхөлсөн үед гэрийн нөхцөлд уух цай

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах