ТУЛГУУР-ХӨДӨЛГӨӨНИЙ АППАРАТЫН буюу ҮЕ МӨЧНИЙ ӨВЧЛӨЛ

Эрүүл хүний биеийн жингийн бараг тавны нэгийг яс эзэлдэг. Ясны 22%-ийг ус эзэлдэг боловч маш хатуу, бөх бат атлаа хөнгөн, уян бүтэцтэй. Хоёр яс хоорондоо нийлж байгаа хэсэг газрыг үе гэж нэрлэдэг. Хүний биед 300 гаруй үе холбоос байдаг.

Өвдөх, хавдах, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинжээр илэрдэг үений янз бүрийн эмгэгүүдийг нийтэд нь үений үрэвсэл гэж нэрлэдэг. 

ДЭМБ-ын судалгаагаар 50-аас дээш настай хүмүүсийн 90% нь үе мөчний өвчлөлтэй болохыг  тогтоожээ.

Зонхилон оношлогддог эмгэгүүд: Яс үений үрэвсэл, хэрлэг төст үрэвсэл, барилцах нуруу үений үрэвсэл, үений хэлбэр гажиж үетэх.

Үе мөчний эмийн болон эмийн бус эмчилгээний олон арга байдаг хэдий ч уг өвчин нь улам даамжирч, эцэстээ өвчтөн тахир дутуу болдог.

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг үе мөчний өвчлөлийн үед хэрэглэхэд үрэвслийн эсрэг, гэмтсэн үений өвдөлт намдаах, хаван хавдар буулгах, үений хөдөлгөөн сайжруулах, бодисын солилцоо хэвийн болгох давуу талтай байдаг.

 

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах