Ургамлын Харшил

Манайд ургамлын тоосны агаар дахь хэмжээ ихэсдэг гурван үе бий.

Нэг нь тавдугаар сард ихэсдэг хус бургас зэрэг модны тоосжилтын оргил үе. Дараа нь үет ургамлын тоосжилтын үе зургаадугаар сарын 20-доос долоодугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Гурав дахь нь удаан, илүү хүчтэй тоосжилтын үе буюу шарилж, лууль, хамхуул, агь зэрэг ургамлын тоосжилтын үе юм.

Наймдугаар сар гарч шарилж, лууль зэрэг хог ургамлын тоосжилтын оргил үе эхэллээ.

Энэ өвчин эмзэг бие махбодтой хүмүүст тохиолдох нь их бий. Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдэл буюу явц юм.

Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс элбэгших, нүд тагнай загатнах, хүндэрвэл хоолой сэрвэлзэн ханиах, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илрэх, самалдаг зузаарах байдал үргэлж тохиолдоно. 

Ямар нэгэн ургамал, тоос, шавьж хорхой, химийн бодис, эм тариа зэргээс улбаалан сэдэрнэ. Хавар зуны улиралд өвс ногоо цэцэглэх үеэр хөдөлж тэдгээрийн үнэр, уур дуусахад өвчин аяндаа намдах, харин олон дахин хөдөлбөл өвчин хүндэрч улирал харгалзахгүй болж, астам бронхит болж өргөждөг.Харшлын өвчний үүсэх шалтгаан, нөхцөл, шинж илрэл, өвчний явц нь янз бүр байж амархан сэдэрдэг.

Ургамлын харшлаас хамгаалах аргууд

Харшлын сорил тавиулах. Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно. Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй. 

Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглээрэй.

Нүдний шил. Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална. Хэрэв нүд загатнавал аль болох нухаж маажихгүй байх, цэвэр усаар зөөлөн угаагаарай. Эсвэл эмчийн зөвлөсөн дусаалгыг хэрэглээрэй. Хэрэв нухвал зовхины зөөлөн эд гэмтэж улам улайж улцайн байдал улам хүндэрнэ.

Гадуур хувцсаа солих. Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.

Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Тодруулбал, шарилж, лууль нь өглөөний 04:00-09:00, оройн 17:00-22:00 цагт тоосоо гөвдөг. Энэ үед хаалга цонхоо онгойлгохгүй байх эсвэл цонхондоо тор байршуулаарай. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог.

Зориулалтын дусаагуур дусаах. Нүд загатнах, улайх, нулимс гоожих болон хамрын салст хавдах, хамар битүүрэх үед зориулалтын дусаалгыг дусаах хэрэгтэй. Уг дусаалгууд нь салстын үрэвслийг дарж, тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Харшлыг хөдөлж эхлэх болон дуусах хүртэл хугацаанд хэрэглэхэд зовиур багасна.

Зөгийн жилийн усан дусаалга.

🔸 Зөгийн жилий нь харшлын үед хамар болон нүдний хавдсан болон үрэвссэн салстын үрэвслийг дарах үйлчилгээтэй

🔸 Мөн нулимс гоожих, улайх, загатнах үед улайлт багасгаж загатнаа намдааж тайвшруулна.

🔸 Хамрын салстын хөөнгийг буулгаж, нус гоожилтыг зогсооно.

Холбоотой нийтлэлүүд:

ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

ЭМЗЭГ БИЕ МАХБОДТОЙ ХҮМҮҮС ХАРШИЛД ИЛҮҮ ӨРТӨМТГИЙ БАЙДАГ.

Та бүхэн чатботтой холбогдож бусад төрлийн өвчлөлд бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  ⬇️⬇️⬇️

http://m.me/Tentorium.mongol

Манай Youtube сувгийг дагаж эрүүл мэндийн зөвлөмжүүдийг үзээрэй. ⬇️⬇️⬇️

https://bit.ly/2WvUgT7

Instagram хаягийг дагаарай. ⬇️⬇️⬇️

https://www.instagram.com/tentorium.mn/

Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *