Харшлын тухай бүгдийг . . .

Харшлын улирал эхэлж харшилтайгаа нүүр тулж эхэлсэн үү? Тэгвэл энэ зөвхөн ганц таны асуудал биш гэдгийг хэлмээр байна. Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна. 

Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.

Тухайн хүний бие махбодод харшил төрүүлэгч ямар нэгэн гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр бие организм хэт эмзэг, хүчтэй хариу урвал үзүүлж, байх ёстойгоосоо өөр эмгэг байдалд орсон байхыг харшил хэмээн томьёолдог билээ.

Та харшилтай болсон эсэх, чухам ямар харшилтай эсэхээ харшлын сорил тавиулж мэдэх шаардлагатай.

Харшил үүсэх шалтгаан

Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:

  • Бүх төрлийн ургамал
  • Химийн /будаг/ болон эмийн бодис
  • Хүнс, хоол тэжээл 
  • Тоос, тоосонцор /гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт/
  • Хөгц
  • Шавьж
  • Амьтны үс, ноос
  • Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл
  • Нарны хэт ягаан туяа
  • Агаарын бохирдол
  • Хөрсний элэгдэл

ПОЛЛИНОЗ (ТООСНЫ ХАРШИЛ)

Хамгийн тод шинж тэмдэгтэй, түгээмэл тохиолддог харшилт үрэвсэл юм. Эхэн үедээ нулимс гоожих, нүдэнд элс орсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах, зовхи хавагнах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл нүдний салст бүрхүүлийн үрэвсэл буюу “Коньюнктивит” хэлбэр давамгайлна.

Дараа нь хамрын салст бүрхэвчийн харшилт үрэвслийн (“нусгайтах харшил”, “Ринит”) шинж залгадаг. Үүнд: нус, нулимс гоожих, хамар загатнах, ханиах толгой өвдөх гэх мэт.

ХҮНСНИЙ ХАРШИЛ

Ихэвчлэн аливаа лаазалж савласан бэлэн хоол хүнсний найрлага дахь байгалийн бус буюу химийн гаралтай элдэв өнгө, үнэр, амт оруулагч орлуулагч болон удаан хугацаагаар хадгалахад зориулсан /консервант/ нөөшлөгч бодисоос үүсэлтэй байдаг. Мөн хоол хүнсний зүйлийн ердийн найрлага дахь бодисуудаас харшилдаг хүн ч байдаг. Шинж тэмдэг нь арьсны янз бүрийн тууралт хэлбэрээр ихэвчлэн илэрдэг.

ЭМИЙН ХАРШИЛ

Мөн ховор биш харшил. Тухайн хувь хүний онцлогоос шалтгаалан тухайн эмийн бодисын найрлага дахь аль нэгэн бодист харшилсан байдаг. Бага насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог нь сиропон хэлбэрийн эмийн харшил. Ихэвчлэн арьсны тууралт хэлбэрээр илэрдэг.

ДЕРМАТИТ БУЮУ АРЬСНЫ ХАРШИЛ

Химийн бүтээгдэхүүн, зарим металл \никель\, үнэртэй ус, резинэн материал зэрэг маш олон шалтгаантай. Илрэх шинж тэмдэг: арьс загатнах, улайх, гүвдрүүтэх \чонон хөрвөс\, квинкийн хаван гэх мэт.

Бага насны хүүхдэд хамгийн элбэг тохиолддог харшил нь “Шүүдэст эмзэгшил” юм. Мөн сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд Амьсгалын замын багтраа хэлбэрийн болон ханиалгат харшил нэлээд элбэгших хандлагатай байна.

Бүх төрлийн харшилд анагаах ухаанд дархлаа дарангуйлагч бэлдмэлүүд хэрэглэдэг учир эмчилгээний үр дүн тааруухан байдаг.

ХАРШЛААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ

– Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.

– Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.

– Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчнөөсөө хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.

– Арьс харшлын үед өдөр тутам дор хаяж нэг удаа бүлээн /гэхдээ халуун биш/ устай шүршүүрт орохыг хичээ. Уснаас гараад биеэ бүрэн сайн хатааж бай.  Таныг хөлөргөх магадлалтай тул халуун ногоотой хоол идэхээс зайлсхий. Мөн арьсийг маш чийгшүүлдэг зориулалтын арьс тайвшруулах тосыг сонгож хэрэглэх нь зүйтэй.

Бид танд байгалийн гаралтай зөгийн жилий, зөгийн балтай арьс харшлын үрэвсэл дарах, загатнаа намдаах үйлчилгээтэй тосыг санал болгож байна.

🔸 Зөгийн жилийн найрлагад ордог биофлавиноид, холтсон хүчил, эфирт тос, үнэрт хүчил зэрэг нь түүний биологийн идэвхтэй, тухайлбал антиоксидант, нян,вирус, мөөгөнцөрийн эсрэг, загатнаа намдаах, тайвшруулах, өвчин намдаах, арьсийг нөхөн сэргээх, дархлаа өдөөх зэрэг үйлчилгээтэй.

🔸 Арьсны аливаа үрэвсэл, шарх, улайлтын үед хэрэглэнэ.

🔸 Арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээх, зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Та бүхэн чатботтой холбогдож бусад төрлийн өвчлөлд бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  ⬇️⬇️⬇️

http://m.me/Tentorium.mongol

Манай Youtube сувгийг дагаж эрүүл мэндийн зөвлөмжүүдийг үзээрэй.
⬇️⬇️⬇️

https://bit.ly/2WvUgT7

Instagram хаягийг дагаарай. ⬇️⬇️⬇️

https://www.instagram.com/tentorium.mn/

Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *