Харшлын үед авах арга хэмжээ

Харшил төрүүлэгч хүчин зүйлсээс зайлсхийх

1. Гэртээ байгаа харшил төрүүлэгчдийг устгах. Харшил үүсгэдэг маш олон хүчин зүйлсүүд бидний гэрт агаарт оршин байдаг. Гэрийн тэжээвэр амьтдын хаг, тоосны хачиг, гадаад орчноос цэцгийн тоосонцор орж ирсээр байдаг.

  • Гэртээ байгаа хивс, хивсэнцрийнхээ тоог багасгаарай. Хивсэн дэх харшил төрүүлэгчдийг устгахад нэн төвөгтэй байдаг.
  • Тогтмол ор дэрний цагаан хэрэглэлээ угаагаарай. Та орондоо өдрийн 1/3 цагийг өнгөрүүрдэг. Ор дэрний цагаан хэрэглэл дэрэн дээр байгаа харшил төрүүлэгчдээр та амьсгалж байдаг.
  • Унтахынхаа өмнө толгойгоо байнга угаагаарай. Учир нь ургамлын тоос таны үсэнд наалдсан байх магадлалтай юм.
  • Ургамлын тоосонцрын харшилтай бол цонхоо хаан гэрт тоосонцор орохоос сэргийлэх хэрэгтэй юм.

2. Мөөгөнцөр үржихээс сэргийлээрэй. Мөөгөнцөр агаарт маш олон тооны спор цацдаг. Ялангуяа чийглэг ихтэй угаалгын өрөө гэх мэт өрөөнүүдэд мөөгөнцөр ихээр үрждэг бөгөөд хуурайшуулах сэнс хэрэглэх хэрэгтэй.

 3. Харшил төрүүлэгч хоол хүнснээс татгалзаарай. Хүмүүс ихэвчлэн өндөг, үр тариа, савлагдсан хоол хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг.

Өөрт харшилдаг хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаарай. 

Өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнээрээ хоол бэлтгэн авч явж байгаарай.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өөрийгөө эмчлэх.

Хүмүүс байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хамгийн ач тустай бөгөөд  аюулгүй юм. 

  • Зөгийн аж ахуйгаас гаргаж авдаг зөгийн жилийн /прополис/ хандууд нь үрэвслийг намдаах, хаван буулгах, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. 
  • Давсны уусмалыг ( салин ) хамартаа цацаж хэрэглэснээр хамрыг чийгшүүлэх, үрэвслийг бууруулах  ач холбогдолтой.
  1. Зориулалтын хамрын цацлага хэрэглээрэй. Найтаалгах , хамар битүүрэх, хамраас нус гоожих, хамар загатнах зовиурийг багасгана. 

Харшлын үед хамар, нүдэнд дусаадаг зөгийн жилийн усан хандыг хэрэглээрэй. 

“Эй-Пи-Ви” дусаалга прополисийн усан ханд

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *