Ходоодны Шархаа Хэрхэн Анагаах Вэ?

Ходоодны Шархаа Хэрхэн Анагаах Вэ?

Сүүлийн үед ходоодны хорт хавдар их оношлогдох болжээ. Ходоодны шархтай удаан хугацаагаар явах нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ходоод өвдөх, цанхайх, ойрхон өлсөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илрэхэд хүмүүс ихэнхдээ эмчид хандалгүй явсаар цаг алдан өвчнөө даамжруулдаг нь харамсалтай. Иймд ходоодоо шархалсан эсэхийг мэдэх, анагаах талаар хэрэгтэй зөвлөгөө хүргэж байна.

Ходоод яагаад шархалдаг вэ?

Ходоодны шарх бол ходоодны үрэвсэл хүндэрч архагших өвчин юм. Эхлээд зөвхөн ходоодны салст гэмтэнэ. Үүнийг ходоодны үрэвсэл гэдэг. Ходоодны үрэвслээ эмчлэхгүй явснаас ходоодны салстын доорх булчин давхарга гэмтэж, ходоод шархалдаг. Цаашлаад ходоодны шарх сорвижиж, дахин дахин задарч байдаг.

Ходоодны шарх нь ямар ч насны хүмүүст тохиолддог хэдий ч ихэнхдээ 30-40 насныханд тэр дундуу эрэгтэйчүүд зонхилон өвчилдөг.

Ходоод

Ходоод ямар үед ихэвчлэн өвддөг вэ?

Ходоод шархалсан үед илрэх нийтлэг шинжийн нэг нь өвдөлт юм. Голлон аюулхай орчим, хэвлийн зүүн талд өвдөнө. Энэ хэсэгт ходоодны дээд хэсэг, ходоодны их бие байрладаг. Хэрэв энэ хэсэгт өвдөж байвал ходоодтой холбоотой бөгөөд үе үе зовиурлаж өвдөх, эсвэл байнга хөндүүрлэж байвал таны ходоод үрэвсэж, шархалсан байх талтай.

Хоол идсэнээс хойш хэзээ өвдөлт мэдрэгдэж байгаагаар нь ходоодны аль хэсэг гэмтсэнийг мэдэж болдог. Тухайлбал:

  • Ходоодны дээд хэсэг шархалсан бол хоол идсэнээс 30-60 минутын дараа өвдөлт мэдрэгдэж, аажмаар нэмэгдэн 1,5-2 цагийн дараа өвчин намддаг.
  • Ходоодны гарах хэсэгт шархалсан үед хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа өвдөлт мэдрэгдэж эхэлнэ.
  • 12 хуруу гэдэс шархалсан үед өлөн үед болон шөнийн 00.00-03.00 цагийн хооронд өвддөг.

Ходоод шархалсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих мэт мэдрэмж төрнө.
  • Бөөлжих, гулгих, огих, аюулхай дээр цанхайх шинж илэрнэ.
  • Хоолны дуршил голлон ихсэх боловч хоол идэхээр өвддөг. Тиймээс хоол идэхээс татгалзах шинж илэрнэ.
  • Өтгөн хатаж эсвэл суулгадаг. Өтгөн хар өнгөтэй гарах нь ходоодны шархнаас цус шүүрч, цус алдаж байгаагийн шинж юм.
  • Ходоодны шархтай удаан явсан тохиолдолд ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой болох, турах, цус багадах шинж илэрнэ.

Ходоод өвдөх

Ходоод яагаад шархалдаг вэ?

Ходоод өвчлүүлэх хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээрээс ихэнх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаардаг.

    1. Буруу хооллолт
    2. Стресс
    3. Буруу зуршил. Тамхи, согтууруулах ундаа
    4. Эмийн зохисгүй хэрэглээ
    5. Хеликобактерийн халдвар
    6. Цөсний сөөргөө
    7. Аутоиммуны өвчлөл
    8. Удамшил

Эдгээрээс хамгийн голлох байрыг хооллолт, хеликобактерийн халдвар эзэлж байна.

Ходоодны шархаа анагаахад хоолны дэглэм  томоохон үүрэгтэй. Үүнд: хүнсний бүтээгдэхүүний сонголт, хоол бэлтгэх арга, хооллох цаг, хооллох үеийн сэтгэл санааны байдал зэрэг ордог. Эмчилгээний үед болон эмчилгээний дараа хоолны дэглэмийг мөрдөж чадвал эдгэрэлт хурдасч, цаашид шарх сэдрэхгүй байх сайн талтай.

Монголчуудын дунд хеликобактерийн халдвар маш өндөр байна. Тухайлбал:

  • Насанд хүрэгчдийн 69%
  • Эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64% нь хеликобактерийн халдвартай байдаг.

Хеликобактери

Хеликобактери нь халдвартай хүний шүлс, өтгөнөөр дамжин бусдад халдварладаг тул үүнийг “Гэр бүлийн өвчин” ч гэх нь бий.

Гэхдээ халдвар авсан хүн болгоны ходоодны шархалдаггүй. Харин бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр ходоод шархалдаг. Хеликобактерийн тоог эрс ихэсгэдэг хүнсийг өдөрт тутамдаа хэрэглэх нь түүний эмчилгээг удаашруулдаг тул түүнээс аль болох татгалзах хэрэгтэй.

Ходоодны шархаа хэрхэн анагаах вэ?

Нэгд, мэргэжлийн эмчид үзүүлж, үзлэг хийлгэн, хэд хэдэн шинжилгээ өгч, оношоо тавиулна. Үүний тулд:

  • Улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг дурандуулах
  • Хеликобактерийн шинжилгээг (өтгөн, амьсгалаар) өгөх
  • Хэвлийн эход харуулах.
  • Шаардлагатай тохиолдолд ходоодны салстын эдийн шинжилгээ өгнө.

Хоёрт, үрэвсэл, шархны эсрэг, ходоод хамгаалах, ходоодны хүчил хэвийн болгох үйлчилгээтэй гурвалсан эмийн эмчилгээ курсээр хийлгэнэ. Хеликобактерийн халдвартай хүн эм ууснаас хойш 2 сарын дараа давтан шинжилгээ өгч, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ давтан хийлгэнэ.

Гуравт, эмчилгээний үед, эмчилгээний дараа зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж, ходоодны салстыг цочроох хүчин зүйлсээс татгалзах шаардлагатай.

Дөрөвт, эм бол химийн бодис. Иймд эмийн эмчилгээний дараа заавал ходоодны салст бүрхүүлийн нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай. Үүнийг хийгээгүйн улмаас зарим гаж нөлөө илэрдэг. Үүнд:

  • Хеликобактери эмэнд дасал болох
  • Ходоод-гэдэсний замын ашигтай бактери багасч дисбактериозтай болох
  • Антибиотик хэрэглэснээс болж дархлааны эсүүд гэмтэж, цөөрч, улмаар арьс, салстууд мөөгөнцөртөх
  • Харшилын шинж тэмдэг илрэх
  • Дотор муухайрч, толгой өвдөх

Ходоодны салст бүрхүүлийн хамгийн шилдэг нөхөн сэргээх эмчилгээ бол зөгийн жилий юм.

Зөгийн жилий

Зөгийн жилий бол хамгийн хүчтэй, хүний биед аюулгүй “байгалийн антибиотик” юм. Судалгаагаар зөгийн жилийг 100 гаруй өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Цаашид ч энэ тоо улам өсөх хандлагатай байна.

Зөгий жилий нь олон төрлийн өвчин үүсгэгч нян, вирус, мөөгөнцөр устгахаас гадна арьс, салстын үрэвсэл, шархны эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Иймд ходоодны эм бэлдмэл хэрэглэсний дараа зөгийн жилий хэрэглэхэд:

  • Хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлөх эмийн гаж нөлөөг багасгаж, эмчилгээний үйлчилгээг эрчимжүүлдэг.
  • Хеликобактерийн өсөлт, үржлийг дарангуйлна. Хеликобактерийн эсрэг эмчилгээнд зөгийн жилийн хандыг хэрэглэхэд нийт судалгаанд оролцогчдын 57% бактери устаж, 43% бактерийн хэмжээ багассан.
  • Хоол боловсруулахад оролцдог ашигтай нянг хадгалж чаддаг.
  • Ходоод, улаан хоолой, 12 нугалаа гэдэсний улайлт, үрэвсэл, шархыг хурдан анагаана.
  • Ходоодны шархыг сорвигүй анагааж, цаашид зөгийн жилий тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой.
  • Ходоодны шарх хүндрээд ходоод цоорох үед жилий нь өвчин намдаах, цус тогтоох үйлчилгээтэй.
  • Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн үед үрэвсэл дарж, улаан хоолой гэмтэхээс хамгаалан, салстыг нөхөн төлжүүлнэ.

Зураг дээр дарж бүтээгдэхүүн захиалаарай.

⬇️⬇️⬇️

Ходоодны шарх

Ходоодны шархны үед Зөгийн жилийн өтгөрүүлсэн усан ханд, Зөгийн жилийн тосон хандыг “Ходоод-гэдэсний 42 хоногийн хөтөлбөр” хавсарч 45 хоног хэрэглэхэд 1 курс эмчилгээ болдог бөгөөд биеийн байдлаас хамаарч жилд 2-4 давтахад үр дүн өндөр байдаг.


Холбоотой нийтлэлүүд: 


Хэрэв Та Зөгийн бүтээгдэхүүнүүдийг 5% ХЯМДРАЛТАЙ авахыг хүсвэл доорх хэсгийг бөглөнө үү. Бид таны мейлээр КУПОН КОД илгээх болно.

1 Comment

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах