Ходоодны Өвчтэй Хүний Мөрдөх Дэглэм

  • Өдөрт бага багаар таван удаа хоолло. Өлсөж байгаад нэг дор их идэх нь ходоодонд ачаалал өгдөг.
  • 3-4 цаг тутамд хоолло. Хооллолтын хоорондох зай нь хол байх нь ходоодонд тусгүй.
  • Өдөрт яг тогтсон цагт хоолло. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоо тогтсон цагтаа алдалгүй идэж сур.
  • Өглөөний цайгаа заавал ууж бай. Ходоодны хүчил ихэснээс болж ходоодны хана цочирч, гэмтдэг. Өглөөний цайгаа уувал ходоодны хүчил саармагждаг.
  • Орой унтахаас 3 цагийн өмнө хоолло. Хоол идээд унтах нь олон төрлийн өвчний суурь болдог.
  • Хоолоо аль болох сайн зажилж ид. Бид үүнийг мэддэг ч хоолохдоо үргэлж мартдаг. Шүдний хийх ажлыг ходоод гүйцэтгэснээр хоолны шингэцэд муугаар нөлөөлдөг.
  • Хоолоо бэлдэхдээ аль болох жижиглэж бутал. Махыг холигчоор хольж, ногоог жигнэж, хоолоо зутан болгож хэрэглэвэл ходоодны булчин бага ачааллана.
  • Өдрийн болон оройн хоолонд шөлтэй хоол ид. Шөлтэй хоол нь ходоодыг илүү амраадаг.
  • Түргэн хоолноос татгалз. Хачиртай талх, хотдог, чипс зэрэгт ходоодыг цочроох олон төрлийн амтлагч ордог.
  • Хоол идэнгүүтээ шингэн бага уу. Ходоод хоолоо боловсруулж амжаагүй байхад их хэмжээгээр ус, цай ууснаар хоолыг 12 хуруу гэдсэнд хөөж оруулдаг. Иймд хоол идээд дор хаяж 30 минут шингэний хэрэглээгээ багасга.
  • Ходоодыг цочроогч зүйлсээс татгалз. Үүнд кофе, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, шарсан болон тослог хоол орно.
  • Хоолыг шинэ дээр нь ид. Хадгалсан, хонуулсан хоолонд бактери их үрждэг тул ходоодыг улам цочрооно.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *