Ходоод Шархалсан Үед Илрэх Шинж Тэмдэгүүд

Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Тэгвэл олон монгол хүний амь насыг авч одож буй ходоодны хавдар нь ходоодны шархаа эмчлүүлэхгүй даамжруулснаас үүдэлтэй.

Ходоодны шарх өвчний нийтлэг шинж нь өвдөлт юм. Голлон аюулхай орчим өвдөнө.

Энэ хэсэгт ХОДООДНЫ ИХ БИЕ байрладаг. Иймд энэ хэсэгт өвдөж байвал ходоодтой шууд холбоотой байдаг. Үе үе зовиурлаж өвдөх, байнга хөндүүрлэж байвал таны ходоод үрэвсэж, шархалсан байх талтай.

Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэнээс 0,5-1 цагийн дараа өвдөлт мэдрэгдэж аажмаар нэмэгдэн 1,5-2 цагийн дараа өвчин намддаг. Ходоодны гарах хэсгийн байрлалтай үед хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа илэрч, хоол идсэний дараа намддаг. Дээд гэдэсний шархлааны өвдөлт нь өлөн үед болон шөнийн 24.00-03.00 цагийн хооронд илэрдэг. Өвчтөний 10 хувьд огт өвдөлт илрэхгүй тохиолдол байдаг.

Мөн дараах шинж тэмдгүүд илэрнэ.

– Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих мэт мэдрэмж төрнө.

– Бөөлжих, гулгих, огих, аюулхай дээр цанхайх шинж илэрнэ.

– Хоолны дуршил голлон ихсэх боловч хоол идэхээр өвддөг. Тиймээс хоол идэхээс татгалзах шинж гарна.

– Өтгөн хатах эсвэл суулгалттай ээлжилнэ. Баас хар гарах нь ходоодны шархнаас цус шүүрч, цус алдаж байгаагийн шинж юм. Үүнийг  хүмүүс анзаараагүйгээр хүндрүүлэх явдал цөөнгүй. 

– Өвчин удаан үргэлжилсэн тохиолдолд  ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой  болох, турах шинж илэрнэ. 

Мөн үүнээс гадна шарх үүсэхэд шилжихэд хеликобактери их нөлөөлдөг. Японы эрдэмтэд 12 жилийн хугацаанд хеликобактери илрээгүй хүмүүсийг судалж үзэхэд ходоодны шарх үүссэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин хеликобактери илэрсэн  хүмүүст шарх илрэх эрсдэл өндөр байжээ.

Mанай оронд хеликобактерийн халдвар бусад хөгжиж буй орнуудын адил тархалт өндөртэй. Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн 69 хувь, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64 хувь, ходоодны шархлаа өвчтэй эмчлүүлэгчдийн 65,7 хувь нь тус бактерийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртдөггүй. Хеликобактери буюу Н.pylori нь халдвартай хүний шүлс, өтгөнөөр дамжин хүнд халдварладаг юм. 

Хэрхэн сэргийлэх вэ?

Зөгийн жилий

Зөгийн жилий бол байгалийн антибиоток тул жилийг хэрэглэхэд ямар ч аюулгүй. Харин ч химийн гаралтай эм бэлдмэл хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнд дисбактериоз үүсдэг бол жилий түүнийг зохицуулдаг.

Жилий нь хоол боловсруулах эрхтэний салст бүрхэвчинд шууд идэвхитэй нөлөө үзүүлдэг учир ходоодны үрэвсэл, улайлтыг түргэн хугацаанд эмчилнэ. Ходоодны болон шулуун гэдэсний шархыг богино хугацаанд аниулдаг. Зөгийн жилийний усан ханд нь ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл, улайлт, шарх, хавдрыг үүсгэгч хеликобактерийг устгадаг болох нь туршилтаар батлагдсан.Ходоодны шарх анихдаа ямарч соривгүй эдгэрдэг. Жилийг тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой.

Зөгийн жилийн өтгөрүүлсэн усан ханд

– Ходоодны салстын үрэвсэл, шархыг нөхөн төлжүүлнэ.

– Хеликобактерийн идэвхжилтийн үед хэрэглэнэ.

Та бүхэн чатботтой холбогдож ходоодны бусад төрлийн өвчлөлд бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. ⬇️⬇️⬇️

http://m.me/Tentorium.mongol

Манай Youtube сувгийг дагаж эрүүл мэндийн зөвлөмжүүдийг үзээрэй.
⬇️⬇️⬇️

https://bit.ly/2WvUgT7

Instagram хаягийг дагаарай ⬇️⬇️⬇️

https://www.instagram.com/tentorium.mn/

Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *