Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг вэ?

Хүний идэж уусан зүйлийг жижиглэн боловсруулж биед хэрэгтэйг нь шингээж аваад илүүдэл хэсгийг гадагш гаргах хүртлэх үйл ажиллагаанд оролцдог эрхтнүүдийг хоол боловсруулах эрхтнүүд гэж нэрлэдэг. Гэхдээ эдгээр эрхтэн бүр зөвхөн хоол боловсруулах л үүрэгтэй гэж ойлгож болохгүй. Ер нь хоол боловсруулахад ам хэл, шүд, залгиураас эхлээд улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэг, нарийн гэдэс, бүдүүн гэдэс,шудуун гэдэс хүртэл замыг туулах ба замдаа элэг, нойр булчирхай, цөсний оролцоотой хоол хүнсийг бүрэн боловсруулдаг юм. Түүнээс гадна хоол хүнсийг идэх дуршилийг өдөөхөд хамар үнэрлэх , нүд харах , хэл амтлах гээд бүх мэдрэхүй оролцдог гэхэд болно. Тэр ч байтугай хүртэх, сонсох мэдрэхүй ч нөлөөлнө. Тухайлбал бүхэл мах, бууз, хуушуур, хорхог гэхчлэн хоолыг барьж идэх нь илүү таашаалтай байдаг бол хүйтэн ундаа, шар айраг, айраг зэргийн хөөсрөн шуугих нь хүртэл уух дурыг өдөөдөг.

Холбоотой нийтлэл: Шамбарам /цагаан мах эргэх/ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд 

Шамбарам өвчинг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ 

Ходоод гэдэсний ажиллагаа сайжруулах хөтөлбөр

 

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах