Хэт цатгалдах, өлсөх нь элэг өөхлөхөд хүргэдэг

–  Хэт цатгалдах, өлсөх  нь элгэнд муу – 

Хэвийн ажиллагаатай элгэнд илүүдэл нь эргээд хүний биед хортой байж болзошгүй тийм бодисууд өчүүхэн бага хэмжээгээр ч болов хуримтлагдах ёсгүй байдаг. Хэрэв элгэнд өөх үүссэн бол албан ёсны хэллэгээрээ стеатоз (элэг өөхлөх) гэж нэрлэгддэг өвчтэй болсны илрэл. Элэг өөхлөхийн гол шалтгаан нь их идэх юм. Тэгэхдээ, их идэхийн эсрэг шалтгаанаар ч мөн адил энэ өвчин үүсдэг бололтой. Ядуу буурай орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс дунд ийм өвчтэй хүн их тааралддаг бол, хөгжилтэй орнуудад цагаан хоолтнууд ихээрээ ийм өвчтэй байдаг байна. Мөн хэт туранхай бие галбир моодонд орсноос хойш эмэгтэйчүүд түргэн жин хасахын тулд санаанд буумгүй хүнд байдлаар хоолны дэглэм барьж, хоолоо их сойдог болсноос тэдний  дунд элэг өөхлөх явдал элбэгшиж байна.

Гаднаас нь харахад “яс арьс” шиг туранхай хүний  элэг нь яахаараа өөхөлчихдөг байна аа гэж та бодох байх. Өөх нь элгэнд өөх тосны сул хүчил маягаар хуримтлагддаг. Ердийн нөхцөлд бид эдгээр хүчлүүдийг амьтны гаралтай хүнсээс (мах, сүү) олж авдаг. Организмын бодисын солилцоог зохицуулдаг фермент, даавруудыг ялгаруулахын тулд бидний элэг эдгээр өөх тосыг “барилгын материал, түүхий эд” маягаар ашигладаг юм. Хэрэв элэг цаг тухайд нь эдгээр өөхний хүчлээ авч чадахгүй бол организмын олон чухал уйл явцууд тасалдаж, доголдоход хүрнэ. Бид хоолоо сойж, өлсөж эхлэх үед элэг маань организмыг болзошгүй “гамшигаас” хамгаалахын тулд “хар өдөр хэрэглэх” өөх нөөцөлж эхэлдэг байна.

 – Тэгээд л элэг өвддөг юм…

Элэгний өөхлөлт нэмэгдэхийн хирээр элэгний эрүүл эсүүдийн гаднах бүрхүүл задарч тухай эс үхэхэд хүрнэ. Ийм маягаар олон эс уствал элгэнд үрэвслийн процесс явагдаж эхэлнэ. Энэ үед элэгний өөхлөлт нь стеатогепатит болон хүндэрнэ. (Стеатогепатит гэдэг нь элэгний өөхний үрэвсэл юм.) Хоол идсэний дараа цөс өвддөг шиг баруун далаар өвдөж, цөсний эм уугаад ч өвчин намдахгүй байваа элэг өөхөлсний тэмдэг байдаг. Эход харуулж оношийг тодруулдаг. Эхогоор харахад элэг тэр чигээрээ зузаарсан “цагаан” харагддаг. Цусны шинжилгээгээр цусан дахь өөх тос, элэгний ферментүүдийн (жишээлбэл, билирубин, шүлтлэг фосфатаз г.м) агууламж өндөр гардаг. Орчин үеийн анагаах ухаанд элэгний өөхлөлтийг эмээр эмчлэх шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ элэг өөхөлсөн үед элгээ эрүүлжүүлэхийн тулд мөрдлөгө болгох ёстой хэдэн заалт байдаг. Үүнд:

  • – Өөх тосны гол эх үүсвэр болсон мах, сүүний оронд загас болон элэг өөхлүүлдэггүй ургамлын тос хэрэглэж хэвших
  • – Чихэр, усан үзэм, зайрмаг зэрэг түргэн шингэцтэй, илчлэг өндөртэй нүүрс ус агуулсан хүнснээс татгалзах. Оронд нь удаан шингэдэг нүүрс ус агуулсан хүнс хэрэглэвэл зохилтой. Жишээ нь, чанасан төмс, хар талх юмуу хивэгний талх, зөгийн бал, жимс, ногоо байж болно. Хэрэв бүр идмээр санагдаад болохгүй бол өлөн байхдаа биш, үдийн ундаа уусны дараа дээрх амттануудаас хэрэглээрэй.
  • – Согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй
  • – 19 цагаас хойш юм идэхгүй байх
  • – Хөдөлгөөн. Ялангуяа оройн хоолныхоо дараа цагаас доошгүй хугацаагаар  алхаж байвал маш сайн. Элэгний өөх үрэвсвэл баруун хавиргаар өвдөхийн хажуугаар их тамирдаж, амархан ядарч сульддаг болдог.

Холбоотой нийтлэл: 

Таны элэг эрүүл үү?

Гэрийн нөхцөлд хийж болох тураах цай

2 Comments

  • Жагаа says:

    Элэг өөхлөсөн үед хэрэглэх бүтээгдэхүүн танайд байдаг уу?

    • Tentorium says:

      Сайн байна уу. Байгаа. Та 9964-6421 дугаараар холбогдоорой.

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах