Хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Таны хүүхэд хоол харахаараа цааш нь түлхээд, эсвэл зугтаж гүйгээд байна уу? Наснаасаа эсвэл эргэн тойрныхоо хүчин зүйлсээс хамаарч хүүхдийн хоолны дуршил буурах нь элбэг байдаг. Энэ үед хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.

– Эхийн хөхөөр хооллож байгаа ой хүртэлх насандаа хүүхдийн хоолны дуршил сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн аппетит буурах нь элбэг. Учир нь ногооны нухаш зэрэг нэмэлт хоолны амтанд хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд илүүтэй дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Энэ үед нь бяцхан заль хэрэглэж, чихэрлэг зүйлийг нь аажим аажмаар багасгаж өг.

-Хүүхдээ хоол идэх үед нь тоглоом, зураг, утас зэргээр бүү саатуул. Хоолондоо биш тоглоомондоо анхаарал нь сарнисан хүүхдийн ходоодны шүүсялгарах явц зогсонги болж, саатсанаар хоол шингэх явц удааширдаг.

-Хүүхэддээ хүч хэрэглэн хоол идүүлж хэрхэвч болохгүй. Энэ нь маш муу үр дагавартай. Айлгаж, албадан байж хоол идсэн хүүхэд маш удаан хугацаагаар хооллох сөрөг рефлекстэй болдог. Хүүхдээ идэхгүй гэж зөрүүдэлвэл энэ удаагийн хоолыг өнгөрөөж, хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй.

-Хүүхдийн хоолны дуршил гэнэт буурах нь өвчнөөс хамааралтай байж болно. Өвдсөн хүүхдэд хоол идүүлэх гэж шахах хэрэггүй харин шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Өвдөж, хоолны дуршил нь буурсан хүүхэд турах нь элбэг. Гэвч эдгэрэх үед хоолны дуршил буцаад хэвийн болох тул санаа зоволтгүй.

-Идүүлэхийг хүссэн хоолныхоо зургийг үзүүл. Хэрэв та жимс жимсгэнэ их идээсэй гэж хүсч байвал жимсний зурагтай сэтгүүл үзүүл. Хүүхэд тэдгээрийг идэх сонирхолтой болно.

-Таны хүүхэд оройн хоолоо идэхгүй зөрүүдлээд байвал энэ нь нэг төрлийн хоолноос залхсных байж болох юм. Тиймээс сонголтоо олшруул.

-Хүүхэд гоё сайхан зүйл харах дуртай байдаг. Тиймээс ширээгээ сайхан зас. Хоолоо үзэмжтэй, амттай харагдуулахаар тавагла.

-Мөн өөрөө хоолоо идэх гээд зүтгээд байвал хүссэнээрээ идэх боломжийг нь олгоорой. Асгасан ч хамаагүй. Амаараа дүүрэн нялж, цамцаа халтартуулсан ч хоолоо амтархан идэж байгаа нь хангалттай.

-Хоолны цаг болсон ч гэлээ хүүхэд чинь өлсөөгүй бол хооллох гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Харин үүний оронд хөдөлгөөн, тоглоом зэргээр хүүхдийнхээ энерги зарцуулалтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Гэртээ болж буй хэрүүл, сэтгэл гэгэлзүүлсэн маргаан зэрэг нь хүүхдийн хоолны дуршилд нөлөөлдөг. Зарим тохиолдолд ах дүүс хоорондын атаархал ч сөрөг нөлөөтэй байх нь бий.

Мөн та нэмэлтээр хүүхдэдээ цэцгийн тоостой нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно. Өдөрт 1 цайны халбага цэцгийн тоос идсэнээр өдрийн хэрэгцээт амин дэм, эрдэс бодисыг авдгаас гадна хоолны дуршил нэмэгдүүлж, дархлаа дээшлүүлнэ.ТЕНТОРИУМ® компаний Тенториум Плюсцэцгийн тоостой үрэл нь хүүхдийн хоолны дуршил буурах, жин алдалтын үед, хүүхдэд тамир сэргээх, витаминжуулах зорилгоор хэрэглэдэг үрэл юм. Зөгийн лаваар цэцгийн тоосыг бүрсэн уг үрэл нь шаардлагатай бүх амин дэм, микроэлемент, фермент, нуклейн болон аминхүчлүүдийг агуулдаг.

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *