Хөл Хорионы Үед Дархлаагаа Дэмжих 7 Дүрэм

Хөл хорионы үед дархлаагаа дэмжих 7 дүрэм

Дархлаа сайтай хүн коронавируст халдварын үед вирустай сайн тэмцэх чадвартай болохыг эрдэмтэд баталжээ.

  • Хөл хорионы үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
  • Байгалийн гаралтай ямар бүтээгдэхүүнээр биеийн энергийг нөхөж, өвчлөх эрсдэлийг бууруулах вэ?

Өглөөг өөртөө зориулж, өдрийг эерэг эхлүүл!

Өглөөд 7-12 цагийн хооронд өөрт тохирсон дасгал хийгээрэй. Дасгал хийхэд биеийн илч сайжирч, дархлаа эрчимтэй нэмэгддэг. Мөн дасгал хөдөлгөөн хийхэд аз жаргалын даавар – эндорфин их хэмжээгээр ялгардаг тул таны сэтгэл санаа сэргэнэ.

  • Өглөөг эрч хүчтэй эхлүүлэхэд танд “Ассиль” тусална! “Ассиль” хандны найрлагад сибирийн хүн орхоодой буюу элеутерококк хэмээх эмийн ургамал орсон байдаг. Тамирчид бэлтгэлийн болон тэмцээний үед уг ургамлын хандыг тогтмол хэрэглэдэг.
  • Уг хандны найрлагад “Амьдралын охь” буюу барагшин оржээ. Түүнийг эртнээс эмчилгээнд хэрэглэж ирсэн бөгөөд барагшины ач тусын талаар шинжлэх ухааны олон судалгааны ажлууд байдаг. Короновируст халдварын үед барагшин хэрэглэхэд дархлаа дэмжинэ.

Уух ус, цайндаа “Ассиль”-аас 1 цайны халбагыг хийж уухад та эрч хүчийг тэр даруй мэдэрч, дасгалыг илүү идэвхтэй хийнэ.

“Ассиль”-тай байхад та чаддагаасаа илүүг бүтээх болно!

Урьдчилан сэргийлэх нь хамгийн ухаалаг арга!

Цар тахлын үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал! Вирус, бактериас сэргийлж, дархлаагаа сайжруулахад “Продукт №3” зөгийн жилийн ханд танд тусална.

Уг ханд нь дархлааны эс болох цусны цагаан бөөмийн тоог нэмэгдүүлж, ямар нэг гадны үйлчлэлээс болж “нойрмог” байдалд орсон зарим эсийг сэрээдэг. Зөгийн жилийн хандыг бүх насныхан ууж хэрэглэхэд дархлаагаа сэргээх онцгой тустай!

Коронавируст халдвар нь агаар, дуслын замаар халдварладаг бөгөөд эхлээд хүний хамар, хоолойн салстад орж, тэндээ үржиж, хүнийг өвчлүүлдэг. Иймээс хамар, хоолойдоо “Эй-Пи-Ви” зөгийн жилийн усан хандыг дусааж, “Рино-Фактор” гавартай тосыг түрхэх нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга болно.

Мөн чага мөөг нь олон төрлийн вирус, тэр дотроо коронавирусыг үүсгэгч Sars-CoV-2 вирусыг дарангуйлдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Чага мөөгтэй “Экстра-Бефунгин” үрлийг өдөрт 3 удаа 1 цайны халбага хэрэглэснээр вирусыг устгаж, дархлаажуулна.

Өдрийн хэрэгцээт шим тэжээлээ бүрэн ав!

Хөл хорионы үед хүмүүс жирийн үеийн ердийн хэмнэлээ ихэнхдээ алддаг. Байнга гэртээ байснаар өглөө оройтож босч, шөнө их орой унтахаас гадна хоолны дэглэмд өөрчлөлт орж, зарим нь түргэн хоол их иднэ. Үүнээс болоод таргалж, эрүүл мэндийн байдал нь доройтдог.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд хөл хорионы үед хооллолтын тодорхой дэглэм тогтоохыг зөвлөж байна. Өглөөний цай, өдрийн болон оройн хоолоо тогтсон цагтаа идээрэй.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд тустай дараахь хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:

  • Өдөрт халуун бүлээн ус ойр ойрхон уух
  • Нимбэг, цай, зөгийн балтай ус уух.

“Апиток” зөгийн балтай ус уухад тун тохиромжтой. Уг зөгийн балны найрлага дахь зөгийн сүүнцэр нь бие махбодийг халдварт өвчлөлөөс хамгаалах чадавхийг нэмэгдүүлж, биеийн эсэргүүцэл сайжруулан, тонус нэмэгдүүлж, сэтгэл сэргээдэг.

“Апиток” зөгийн балны найрлага дахь зөгийн жилий нь бактери, үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй! Зөгийн сүүнцэр, зөгийн жилий, зөгийн балны гайхалтай хослол таны дархлааг сэргээж, биеийн чадавхийг нэмэгдүүлнэ.

  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

  • Олив, наранцэцэг, эрдэнэшишийн тос түлхүү хэрэглэх
  • Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ:

  • Халуун шөлтэй хоол түлхүү хэрэглэх
  • Адуу, хонины мах түлхүү хэрэглэх
  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногооны хэрэглээ:

  • Хоолондоо сонгино, сармис, хөмүүл, халиар, гоньд түлхүү хэрэглэх
  • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль зэрэг витамин В, С, Е агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж, хүчил-шүлтийг тэнцвэржүүлж, дархлаагаа дэмжих

Аньс, цангис, тэс модны үр жимс болон 13 витаминаар баяжуулслан “Ягодный бум” үрлийг хэрэглэж дархлаагаа дэмжээрэй. Ялангуяа хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхэд амттайгаас гадна өдрийн хэрэгцээт шим тэжээлийг бүрэн хангана.

“Ягодный бум” үрэл нь витамин, аминхүчил, ферментийн баялаг найрлагатай бөгөөд дархлаа сэргээж, бие махбодийг нөхөн сэргээн, бодисын солилцоо хэвийн болгодог.

Гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ:

  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ:

  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

 Өдөр бүр хөдөлгөөн хий!

Хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Гэртээ суусаар галбираа алдвал, эргэж хэвэндээ ороход хэцүү байх болно!

ДЭМБ өдөрт 20-30 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Та өөрт тохирсон дасгал хийгээрэй.

  • Өдөрт бага багаар дасгал хийж, аль болох сайн хөдөл. Сунгалтын дасгал хийж, бүжиглэж, хүүхдүүдтэйгээ тоглож, гэртээ их цэвэрлэгээ хийсэн ч болно. Зүгээр л сууж болохгүй шүү.
  • Гэрийнхээ ойрхон салхил. Утсаар ярингаа өрөөн дотроо алх.
  • 30 минут тутамд босч яв. Суухаас илүүтэйгээр аль болох босоо бай.
  • Интернетээс өөрийн нас, бэлтгэлд тохирсон дасгалуудыг олоод, хий.

Гэхдээ хэтрүүлж болохгүй! Эхлээд өөрийн хэмнэлд тохируулан багаас эхэл. Дасгалын дараа “Тенториум плюс” үрэл идээрэй. Энэ үрэл нь биеийн ачааллын дараа бие махбодийг хурдан нөхөн сэргээж, биеийн галбираа барих, дархлаагаа дэмжихэд тань туслана.

Мөн түүнчлэн зүрх-судасны системийг хамгаалах хамгийн шилдэг бүтээгдэхүүн “Формула Ра” үрэл хэрэглээрэй. Уг үрэл нь уушги, зүрх хатуурах, шохойжихоос сэргийлнэ.

Өрөө тасалгаагаа тогтмол цэвэрлэ!

Цэвэр байдал – эрүүл мэндийн түлхүүр! Цар тахлын үед энэ нь хоёр дахин илүү хамаатай. Короновирус ариутгалын бодист тэсвэр муутай байдаг тул хувийн ариун цэврийн сахих нь нэн чухал.

  • Гараа угааж, ариутга.
  • Гар утсаа арчиж цэвэрлэ.
  • Өрөө тасалгаандаа аль болох тогтмол чийгтэй цэвэрлэгээ хий.
  • Ширээ, компьютер, гар маус, хаалганы бариул зэргийг ариутгалын бодисоор цэвэрлэ.
  • Өрөө тасалгаандаа тогтмол салхи оруул.

Тогтмол бактерийн эсрэг савангаар гараа угааж, спирттэй ахуйн бүтээгдэхүүнээр ариутгал хийхээр гарын арьс цочирч гэмтдэг. Иймээс та “Персик” зөгийн бал, зөгийн жилийтэй шингэн саванг хавсарч хэрэглэн, гараа хайрлаарай.

Аливаад уужуу тайван ханд!

Стресс бол дархлааны гол дайсан юм. Стрессийн даавар кортизол нь халдварт өвчинтэй тэмцэхэд тусалдаг цусны цагаан бөөм лимфоцитийн тоог бууруулдаг. Иймд хөл хорионы үед мэдрэлээ хамгаалах нь онцгой тустай.

Сэтгэл зүйчид дараахь зөвлөгөөг өгч байна.

  • Цар тахлын талаарх мэдээ, мэдээлийг баттай эх сурвалжуудаас ав, гэхдээ өдөрт аль болох цөөхөн удаа ав.
  • Ойр дотны хүмүүстэйгээ харьц. Хөл хорионд орно гэдэг нь харилцаагаа тусгаарлахын нэр биш. Найз нөхөд, ахан дүүстэйгээ аль болох өдөр болгон утсаар холбогд.
  • Дуртай хөгжмөө сонс. Энэ нь стресс тайлж, бие махбодид эерэгээр нөлөөлнө. Дуу сонсоход цусан дахь глюкозын хэмжээ хэд дахин буурдаг.
  • Аль болох их инээ. Нөхцөл байдлыг хошин байдлаар харж чаддаг хүмүүс стрессийг илүү сайн тэсвэрлэдэг.
  • Аль болох тайван бай. Энэ нь зөвхөн сэтгэл санаанд төдийгүй бие махбодийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Байнга уурлаж бухимдан, сэтгэл түгшин нь бөрний дээд булчирхайгаас ялгаруулдаг стрессийн дааврыг удаан хугацаагаар ялгаруулдаг. Үүнээс болж чихрийн шижин өвчний шалтгаан болдог цусан дахь сахарын хэмжээ, артерийн даралтыг нэмэгдүүлж, бамбайн булчирхай, өндгөвч, зүрхний үйл ажиллагааг доголдуулдаг.

“Биеийн эсэргүүцэл сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэглэж стрессээ тайлж, дотоод аз жаргалыг олон, бие махбодио нөхөн сэргээгээрэй.

Бүх зүйл эрүүл нойрноос эхэлдэг. 

Эрүүл нойр бол дархлааны гол хамгаалагчдын нэг юм. Нойргүйдэл, дутуу нойр нь бие махбодийн вирустай тэмцэх чадварыг бууруулдаг. Иймд дараахь нойрсолтын хэмнэлийг мөрдөх нь чухал.

  • Өдөр бүр 22 цагаас өмнө унтаж амар. Учир нь 22-01 цагийн хооронд дархлааны системийг идэвхжүүлдэг мелатонин даавар идэвхтэй ялгардаг.
  • Шөнө унтаж байхад бидний бие махбодь маргаашийн өдөрт өөрийгөө бэлтгэдэг бөгөөд сэтгэл санаа ямар байх нь ч хамаардаг байна.
  • Унтахын өмнө өрөө тасалгаандаа зөгийн лаван “Кандела” лааг 10-15 минут асааж, зөгийн хортой “Тенториум” тосыг толгой, хүзүү, зүрхний ойролцоо түрхэхэд, цэгэн иллэг хийхэд тайвширч, та гүн нойрсох болно.

Бидний өгсөн зөвлөгөө танд хэрэгтэй байсан гэдэгт бид итгэлтэй байна.

Дархлаагаа сэргээж, эрүүл идэвхтэй байгаарай. Танд эрүүл энхийг хүсье!

Хэрэв Та Зөгийн бүтээгдэхүүнүүдийг 10% ХЯМДРАЛТАЙ авахыг хүсвэл доорх хэсгийг бөглөнө үү. Бид таны мейлээр КУПОН КОД илгээх болно.

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах