ЦЕЛЛЮЛИТ АРИЛГАХ, ТУРААХ АРГА

Целлюлит нь биеийн доод хэсэг буюу гуя, өгзөг, цавийг жүржийн хальс шиг биржгэр, овон товон, хуралдсан өөхөн давхаргатай болгодог тул целлюлиттэй эмэгтэйчүүд үүнээс их зовдог. Тиймээс та бүхэнд хэрэг болох үүднээс дараах аргыг танилцуулж байна.

Гэрийн нөхцөлд целлюлит арилгах олон арга байдаг. Тэдгээрийн дотроос хамгийн үр дүнтэй арга бол зөгийн балтай боолт хийх арга юм. Уг аргыг хэрэглэснээр биеийн тойргууд 2,5см багасч, целлюлит арилна.
Зөгийн балтай боолт нь тухайн хэсгийн цусны эргэлтийг нэмэгдүүлж, эдэд хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулж, илүүдэл өөхийг багасгана.
Зөгийн бал нь арьсийг нөхөн сэргээж, илүүдэл шингэнийг гадагшлуулахад тусална. Сүү нь арьсыг толигор, чийглэг болгож, тэжээх үйлчилгээтэй.

Хэрэглэгдэх зүйлс: Зөгийн бал, сүү, хоолны халбага, аяга, хүнсний скотч

Хэрэглэх заавар:
1. 2-3 хоолны халбага бүлээн сүүнд зөгийн балнаасаа хийж сайтар хутгана.
2. Зөгийн бал нь өтгөн, шингэн янз бүр байдаг. Хольц нь өтгөн зөөхий шиг болтол зөгийн балнаасаа хийнэ. (ТЕНТОРИУМ®-ийн зөгийн бал өтгөн учраас 3-4 хоолны халбага орсон). Энэ аргад сайн чанарын цэвэр зөгийн бал хэрэглэх хэрэгтэй.


3. Хольцийг асуудалтай хэсгийн арьсанд түрхээд хөнгөн иллэг хийнэ. Дараа нь хүнсний скотчоор ороож 30-60 минут болгосны дараа угаах буюу бүлээн алчуураар арчиж авна.

4. Энэ аргыг долоо хоногт 1-2 удаа нийт 10 удаа давтана.


Хөхүүл болон жирэмсэн эх хэрэглэж болохгүй. Мөн судасны болон арьсны өвчлөлтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй.

Уг аргад хэрэглэгдсэн зөгийн бал нь сайн чанарын цэвэр зөгийн бал юм. Уг балыг захиалахыг хүсвэл та 9964-6421 дугаараар захиалаарай. 

Хүргэлттэй шүү.

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *