Шамбарам Өвчнийг Гэрээр Эмчлэх Хялбар Арга

Шамбарам /цагаан мах эргэх/ өвчин
Бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг юм. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг. Ингэж үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Энэхүү шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж vздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Шамбарам /цагаан мах эргэх/ үүсэх шалтгаан
Өтгөн хатах, олон дахин гvйлгэх, архи спиртийн төрлийн бvтээгдэхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хvнд зvйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.

Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Дотор байрлалтай шамбарамын vед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хvмүүс хvндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хvндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг.
Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг. Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм.

Гадна байрлалтай шамбарамын шинж
Гадна байрлалтай шамбарамын vед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ өвчнөөр хvмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгvй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.

– Гадна шамбарамын үед зөгийн хортой Экстрим тосыг түрхэхэд хаван хавдрыг түргэж буулгаж, өвчин намдаана.

– Дотор шамбарамын үед “Апибальзам 1”,Витус-Фактор” тосыг хольж түрхэн үрэвсэл хавдрыг буулгаж, шарх анагаана.Энэ арга нь зовиур намдааж, хавдар буулган, үрэвсэл, шарх анагаах үйлчилгээтэй. 

 

Шприцээр (5гр) хэрэглэх арга                                

Апибальзам-1-ээс 3гр, Витус-Фактор тосноос 1/4 цайны халбага хэмжээтэйг холиод шприцэндээ соруулж, орой бүр шулуун гэдсээр хийнэ.  

Курс 14 хоног. Шаардлагатай бол 7 хоногийн дараа давтана.

Үр дүнгээс: 

Хэрэглэгч (эрэгтэй): Би шамбарамтай, цагаан мах эргэдэг. Витус факторыг Апибальзам 1-тэй хольж 5 гр-ын шприцээр шулуун гэдсээрээ хийхээс гадна, тампон тавьсан. Дотроосоо Сорбус, Тенториум плюс хэрэглэсэн. Шамбарам маань зүгээр болохын хажуугаар псориаз маань бас зүгээр болоод байгаа. Үр дүн сайтай, сэтгэл хангалуун байна.



Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй



Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах