Элэг Өөхөлснөө Яаж Мэдэх Вэ?

Элэг өөхлөх нь аюултай өвчин бөгөөд элэгний нийт жингийн 5-10 хувийг өөх эзлэх үед уг өвчин үүсдэг байна. Нэг ёсондоо элэг өөхийг устгаж чадахгүй болмогц ингэж өөхөлдөг байна. Үр дүнд нь элэг бие махбодийг цэвэрлэх үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг.

Элэг өөхлөх өвчин нь “архины хамааралтай” болон “архины хамааралтай бус” гэсэн хоёр төрөл байдаг. Архины хамааралтай элэг өөхжилт нь хэт их согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой элэг, бөөр гэмтээж, өвчин хүндэрвэл, элэгний хатуурал болох аюултай.

Архины хамааралтай бус элэг өөхжилт нь холестеролын хэмжээ ихсэх, тослог хоол хүнс эсвэл генийн өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Харамсалтай нь уг өвчнөөр өвчилснөө ихэнх хүмүүс мэддэггүй. Иймд элэг өөхөлж буйг илтгэх зургаан шинж тэмдгийг танилцуулж байна.

Шинж тэмдэг

1. Ядарч туйлдах

Шалтгаангүйгээр ядарч туйлдах нь уг өвчний нэгэн шинж тэмдэг юм.

2. Гарын алга улайх

Элэг нь өөхөлж буй хүний гарын алга улайх шинж тэмдэг илэрдэг байна.

3. Хэвлий орчмоор өвдөх

Хэвлийн дээд хэсгээр өвдөх болон зовиурлах нь уг өвчний үед илрэх шинж тэмдэг байж болох бөгөөд хэрэв энэ шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэйг анхаарна уу.

4. Хэвлийгээр хавагнах

Шалтгаангүйгээр таны хэвлий хэсэг хавагнах болсон бол элэг өөхөлж байгаа эсэхээ үзүүлэх хэрэгтэй.

5. Хөх томрох

Элэг нь өөхөлж буй хүмүүсийн хөх энгийн үетэй харьцуулахад огцом томордог болох нь судалгаагаар батлагджээ.

6. Шар өвчин

Уг өвчний үед илрэх бас нэг шинж тэмдэг бол арьс шарлаж, нүд цагаарах явдал юм. Хэрэв таны элэг архи хэт их архи ууснаас болж өөхлөөгүй бол хэд хэдэн арга хэмжээг авч болно. Тэдгээрийн нэг бол жингээ хасах, дасгал хөдөлгөөн хийх бөгөөд хэрэв та чихрийн шижинтэй бол сахарын хэмжээгээ хэвийн байлгах хэрэгтэй. Идэх хоол хүнсээ сүүсонгохдоо зөв сонголт хийх нь чухал болохыг анхаарна уу.

Ямар хүмүүс уг өвчнөөр өвчилдөг вэ?

Ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүс уг өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг. Түүнчлэн дундаж насны хүмүүс түлхүү өвчилдөг болох нь тогтоогджээ. Цусны даралт ихтэй, чихрийн шижин өвчинтэй хүмүүсийг ч мөн энд дурдах хэрэгтэй.

Ямар хоол хүнс хэрэглэх вэ?

1. Кофе

Кофе уудаг хүмүүсийн элэг уудаггүй хүмүүсийнхтэй харьцуулахад бага өөхөлдөг болох нь тогтоогджээ. Иймд өглөө бүр нэг аяга кофе уух нь сэтгэл санааг дэмжихээс гадна эрүүл мэндэд ач тустай юм.

2. Ногоонууд

Бууцай, буржгар байцаа, брюсселийн үрслэг болон брокколи зэрэг нь таныг жингээ хасахад сайнаар нөлөөлөх бөгөөд элэг өөхлөх явцыг удаашруулах давуу талтай.

3. Зөгийн бал

Элэгний өвчний үед зөгийн бал юугаар ч орлуулшгүй эм болдог юм байна. Глюкоз нь эдүүдийн эсийн тэжээллэг материал болж, элгэн дэх гликогены нөөцийг ихэсгэж, эдийн солилцох явцыг сайжруулдаг аж.
Зөгийн бал элгэнд хорт бодисыг эсэргүүцэгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Лецитинтэй зөгийн бал

Өөх тосны хэвийн солилцоо алдагдсанаас үүсэх таргалалтын үед

Элэгний өөх тосны солилцооны эмгэгийн үед элэг өөхлөх, хурц болон архаг гепатит, цирроз үүсэх урьтал үед хэрэглэнэ.

Лецитинтэй балны талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж аваарай.

https://bit.ly/2zc3B9K

Гэрийн нөхцөлд жин бууруулах амтат цай хийх зааврыг танилцуулж байна.

4.Авокадо

Найрлагадаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эрдэс бодис агуулдаг учир элэгний үйл ажиллагааг дэмжиж, өөхлөхөөс сэргийлнэ. Салат болон хачирхалтай талхтай хольж идэх нь сэтгэл санаа тавгүйтэхийг мөн болиулна.

5. Сармис

Хоолонд гайхалтай сайхан амт оруулахаас гадна бие организм таргалах болон элэг өөхлөхөөс сэргийлэх ач тустай хоол хүнс бол сармис юм.

Хэрэв танд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөөрэй. Харин дараа нь элэгний үйл ажиллагаанд ач тустай хоол хүнсийг хоолондоо хэрэглэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй гэж зөвлөе.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *