Эмэгтэйчүүдийн Үрэвсэл, Мөөгөнцөр

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчин  нь бүх насны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог. Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин үүсгэгч нянгууд үтрээнээс өгсөх замаар умай, түүний гуурсан хоолой, өндгөвч рүү дамжин үрэвсэл үүсгэдэг. Эхэндээ тодорхой шинж тэмдэг илрэхгүй  бөгөөд  жирэмсэн болох, биений юм ирэх үеэр хэвлийгээр өвдөх зэрэг тохиолдолд  эмчид хандсанаар үрэвсэлт өвчний онош тодордог.  

Үрэвсэл хурц болон архаг хэлбэртэй байдаг. Хурц үрэвсэл богино хугацаанд гэнэт өвчний шинж тэмдэг тод илэрч халуурах ба бүх бие янгинаж өвдөнө. Архаг үрэвслийн үед явц нь удаан үе үе сэдэрч байдаг. Хурц үрэвслийг сайн эмчлэхгүй бол  архагшина.

Шалтгаан

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үүсгэгч нь ихэвчлэн стрептококк ба стафилококк, бэлгийн замаар халдварладаг өвчнүүдийг үүсгэгч бусад олон бичил биет, гэдэсний савханцар, мөөгөнцөр, вирус зэрэг байна.

Эм бэлэг эрхтэн нь үтрээ болон умайн хүзүүгээр гадаад орчинтой шууд харьцдаг учраас үрэвсэлт өвчин үүсэхэд  хамгаалтгүй тохиолдлын бэлгийн хавьталд орох, биений юмны үеэр бэлгийн хавьталд орох, бэлэг эрхтэний гэмтэл, хувийн ариун цэврийг муу сахих, бохир орчинд үр хөндүүлэх, төрөх зэрэг нь нөлөөлөх боломжтой.

Нөлөөлөх зүйлс:

– Залуу насны  гэрлээгүй болон бэлгийн олон хавьтагчтай эмэгтэйчүүд

-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орох (бэлгэвч хэрэглэхгүй байх).

– Үтрээг байнга зориулалтын бус шигэнээр угаах нь үтрээний халдвараас хамгаалах чадварыг нь алдагдуулж, хэвийн орчинг нь өөрчилдөг.  Өөрөөр хэлбэл хэвийн үед үтрээнд цөөн тоотой байдаг өвчин үүсгэгч нянгууд үтрээний хэвийн орчин өөрчлөгдөхөд тэдгээр эмгэгтөрөгч нян олширч үрэвсэл үүсгэх нөхцөл болдог.

Илрэх шинж тэмдэг

– Хэвлийн доогуур болон аарцаг орчим өвдөх

– Үтрээнээс өнгөтэй, эвгүй үнэртэй ялгадас ихээр гарах

– Бэлгийн хавьтлын дараа бэлгийн замаас цуслаг ялгадас гарах эсвэл цус алдах

-Халуурах, зарим үед чичирч дагжих

-Шээхэд өвдөх, шээс тасалдах

Та хэзээ эмчид хандах вэ?

– Хэвлийн доогуур хүчтэй өвдөх

 – Халуурах

– Огиулж, бөөлжих

– Үтрээнээс  өнгөтэй, эвгүй үнэртэй ялгадас гарах зэрэг зовуурь илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид аль болох эрт үзүүлж эмчилгээ хийлгэх нь үрэвсэл хүндрэхээс сэргийлэх боломжтой.

Хүндрэл

– Хэрвээ үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол үрэвссэн эд сорвижсноос аарцгийн архаг өвдөлт бий болдог.

– Мөн гуурсан хоолойд үрэвслийн шингэн хуримтлагдаж наалдац болж битүүрснээс үргүйдэл үүсдэг.

– Цаашилаад уг өвчин нь умайн гадуурх жирэмслэлтийн гол (60-80%) шалтгаан болдог.

– Умай дайврын идээт буглаа болж хүндрэх тохиолдолд мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.

Урьдчилан сэргийлэлт

– Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, бэлгэвч хэрэглэж хэвших.

– Эмчээс зөвлөлгөө авч, өөртөө тохирсон жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэж хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх.

– Хэрэв халдвар авсан байх сэжигтэй бол эмчид  аль болох эрт хандан шинжилгээ хийлгэж эмчлүүлэх (ялангуяа хламид, заг хүйтэн өвчний шинж илрэх үед).

– Эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг зөв сахих. Үтрээг зориулалтын шингэн савангаар угаах

– Бэлгийн хавьтагчаа шинжлүүлэх шаардлагатай.

“Мускус-Унисекс” бэлгийн ариун цэврийн гель

Прополис, ургамлын хандтай гель нь зөөлөн чанартай бөгөөд өдөр тутмын бэлгийн ариун цэвэр сахихад тохиромжтой. Гель нь үрэвсэл дарах, ариутгах, чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд арьсны ердийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зөөлөн цэвэрлэнэ. Бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд өдөр тутам хэрэглэж болно.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед хэрэглэх байгалийн гаралтай лаа

Нян, бактери, вирус, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Үрэвсэл, улайлт, шарх анагаана. Апибальзам 1/зөгийн жилийн тос/-ээс 1 хувь, Витус-Фактор тосноос 1 хувь хольж тампонд шингээж унтахаас өмнө үтрээгээр хийнэ. Курс: 9-15 удаа.

Үтрээний Мөөгөнцөр Таныг Зовоосоор байна уу?

Эмэгтэйчүүдийн өвчний үед зөгийн бүтээгдэхүүн хэрэглэсэн нь



Та бүхэн чатботтой холбогдож бусад төрлийн өвчлөлд бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  ⬇️⬇️⬇️

http://m.me/Tentorium.mongol

Манай Youtube сувгийг дагаж эрүүл мэндийн зөвлөмжүүдийг үзээрэй.
⬇️⬇️⬇️

https://bit.ly/2WvUgT7

Instagram хаягийг дагаарай. ⬇️⬇️⬇️

https://www.instagram.com/tentorium.mn/

Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй



Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах