Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж суръя.

Хүнд эрүүл бие саруул ухаанаас илүү сайхан зүйл гэж байхгүй билээ.Бие сэтгэл эрүүл байж л бодно, сэтгэнэ, хийнэ, бүтээнэ. Өөрөөр хэлбэл аливаа ололт амжилт, бүтээл туурвил бүхэн эрүүл бие саруул ухаан дээр суурилдаг.

Хүн өдөр тутмын амьдралын хэрэгцээндээ тодорхой мөнгө, төгрөг зарж л байдаг, үрж л байдаг. Үүнийхээ хэдэн хувийг эрүүл мэндэдээ зориулж сурах юмсан. Гэвч эрүүл мэндэдээ хөрөнгө зарцуулах тун дургүй. Нэг удаа найз нөхөдтэйгээ наргин сууж 50,000-100,000 мянган төгрөг зарах мөнгөө эрүүл мэнддээ зарцуулахад л болохоор байна.Төр засагт эрүүл мэндээ даатгаж байхаар өөрийн биедээ эзэн болж сар бүр олсон орлогоныхоо 5%-ийг гэр бүлийнхээ эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулахаар хадгаламж нээвэл зүгээр юм. 

Нөгөө талаар хоол хүнс, ногоо жимснээс сонгож хэрэглэх, амралт зугаалгаар явах, биед хэрэгцээтэй хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх.Тодорхой хугацаагаар эмнэлгээр орж эрүүл мэндийн талаар зөвлөгөө авах, эрүүл мэндийн ном сэтгүүл, мэдээллээр эрүүл амьдрах сангаа баяжуулах зэрэг нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй нэгэн илрэл, өөртөө халамж анхаарал тавьж байгаа илэрхийлэл болно.

 Хүн бусдаас юмаа харамлаж болно. Гэвч өөрийнхөө эрүүл мэндээс харамлаж болохгүй. Үүний учир нь ард таны эрдэнэт бие элэгдэж, хорогдож хөгширч байдаг гэдгийг ойлгох нь зөв. Энэ хорвоод эрүүл мэндийн жаргалаас давсан жаргал байхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

Таны эрүүл мэндэд тустай баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авахыг хүсвэл та доорх линк дээр дараарай. 

https://goo.gl/AC9qTi

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *