Ядаргаанд Орсноо ч Мэдэхгүй Яваад Байгаа юм биш биз?

Асуулт: Ядаргаа гэж яг юуг ойлгох вэ?

Хариулт: Таны эрхтэн системийн тодорхой хэсэгт эсвэл бие махбодь бүхэлдээ эрчим энерги, тамир хүчийн доголдол хямрал ямар нэг хэмжээгээр үүссэн байгааг ядаргаа хэмээн товчлон ойлгож болно. 

Асуулт: Ядаргаанд орсноо яаж мэдэх вэ?

Хариулт : Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрч болно. Эдгээрээс хамгийн онцлог 10 шинж байдаг. Үүнд:

1. Унтаад босоход бие амарсан шинжгүй, нойр дутуу мэт, бие хүндэрч мэдэгдэнэ.

2. Уурламтгай , мартамтгай, бухимдуу болж эхэлнэ.  Ханиад, харшил зэрэг өвчлөлд амархан өртөмтгий болж, эдгэрэлт удааширна.

3. Гарын алга, хөлийн тавхай сэрүү татах буюу хөлрөмтгий болох

4. Үс гэзэг унаж, хуйх хөндүүр орж, амархан ядарна

5. Хүзүү шил хөшиж, толгой өвдөх болно.

6. Хууч өвчин хялбархан дахин сэдрэх, эмчилгээ авах нь удаашрах

7. Нойр сэргэг, зүүд олширно.

8. Залхуурах буюу, ажлын эрч хүч суларч мэдэгдэнэ.

9. Физиологийн зарим үйл ажиллагаанд доголдол гарч эхэлнэ

10. Ой санамж муудаж, төвлөрөхгүй, хоолой өвдөх , хуурайших, бие хөших шинж тэмдэг илрэх болно.

Асуулт: Ядаргаа ер нь өвчин мөн үү?

Хариут: Өдрийн турш оюуны болон биеийн хүчний идэвхтэй ажил хийсэн бол мэдээж хүн ядарна. Гэхдээ унтаж, амраад маргааш өглөө нь таны ядаргаа тайлагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээгээр ядрах нь хэвийн зүйл, нэг ёсны хэрвээ та ядардаггүй бол та үргэлжлүүлээд л ажилласаар байж болох юм. Гэхдээ мэдээж хэмжээнээсээ хэтэрвэл ядаргааны хам шинж өвчин болдог.

Асуулт: Үүнийгээ яаж мэдэж болох вэ?

Хариулт: Ажил, амьдралын явцад сэтгэц, бие махбодийн явцад ядаргааны түвшин 10-20% байх нь зүй ёсны ядрал тул унтаж амрах, хоол тэжээл, амарч тайвшрах зэргээр дамжуулан тайлж болно. Харин ядаргааны түвшин 20% -с дээш болвол бие махбодь, эрхтэн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хямруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл ядаргааны хам шинж өвчин болдог.

Асуулт: Ийм өвчтэй хүн яах ёстой вэ?

Хариулт: Ядаргаа нь ихэвчлэн ажил мэргэжлийн ачаалал, сэтгэл санааны хямрал, өрсөлдөөн, нас жил, цаг улирал зэргийг дагалдан үүсдэг буюу хүндэрч байдаг. Жишээ нь : Хавар, зун, намрын улиралд ядаргаа үүсэх хүндрэх цаг хугацааны нөхцөл болдог.

Ядаргааны онцлог шинж тэмдэг болох эдгээр 10 шинжээс танд 6-с доош буюу богино хугацаанд хөнгөн хэлбэрээр илэрч байвал та хөнгөн хэлбэрийн ядаргаатай байгаа тул шим тэжээлтэй хоол идэж, нар салхинд гарч, ажил амралтаа тохируулах зэргээр өөрөө эдгэрүүлж болно.

Харин 6-с дээш буюу үргэлжлэх хугацаа нь урт, давтамж нь ойр байвал түний ядаргаа дунд шат буюу архаг шат руу орж байгаа тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, ядаргаа тайлах нь зүйтэй.

Асуулт: Ядаргаагаа яаж тайлах вэ?

Хариулт: Тухайн хүн сэтгэл санаа нь ямар байгаагаа өөрөө сайтар хянах хэрэгтэй. Мөн стресс ядаргаагаа тайлах аргуудыг мэддэг, түүнийг хэрэглэдэг байвэл зохино. Үүнд: амьсгалын дасгал, алжаал ядаргаа тайлах иллэг, төөнүүр лаа зэрэг орно.

ЯДАРГАА ТАЙЛАХ АМЬСГАЛЫН ДАСГАЛ

Дасгал №1. Эхлээд баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр тайван, гүнзгий хийгээд удаан амьсгаа авна.

Дасгал №2. Дараа нь баруун эрхий хуруугаа хамрын нүхний баруун хажуугаас холдуулж баруун долоовор хуруугаа зүүн нүхний хажуу талд дарж хамрын баруун нүхээр амьсгаагаа удаан гаргана.

Дасгал №3. Амьсгаагаа гаргасан хамрын баруун нүхээр удаан гүнзгий амьсгаа авна. Амьсгаа авч дуусмагц долоовор хуруугаа хамрын зүүн нүхний хажуу талаас холдуулж баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр амьсгаагаа удаан гаргана.

Ийм арга техникээр амьсгаагаа гаргаж, авах хэлбэрээр дасгал хийвэл таны сэтгэл санаа тайвшрах, стрессээ мартах болно.

ГЭРИЙН НӨХЦӨЛД ЯДАРГААГАА ТАЙЛАХ АРГА

Тосон иллэг хийх

Өдрийн турш оюуны болон биеийн хүчний ажил хийх үед бидний нүүр, хүзүү, биеийн булчингуудад ачаалал өгч, чангардаг. Улмаар тархинд очих цусны эргэлт удааширж, хүчилтөрөгч буурдаг. Иймд ЗӨГИЙН ХОРТОЙ ИЛЛЭГИЙН ТОС-оор иллэг хийснээр та тайвшрахаас гадна, чангарсан булчин суларч, сайхан унтаж амарна.

Чихний төөнүүр лаа тавих

Толгой эргэж, таллаж өвдөх, чих шуугих, стресс, ядаргаа, нойргүйдлийн үед алжаал тайлах тайвшруулах зорилгоо ЧИХНИЙ ТӨӨНҮҮР ЛАА тавиарай.

Чихний төөнүүр лааг хэрэглэснээр тайвширахаас гадна сонгсголын мэдрэлийн сайжирна.

Гэрийн нөхцөлд стресс тайлах лааг хэрхэн хэрэглэх зааврыг доорх бичлэгээс үзээрэй.

Та уг лааны дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж аваарай.

https://bit.ly/2zyoI6d

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах