Ясны сийрэгжилт

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны бичил бүтцийн өөрчлөлтөөс ясны эд сийрэгжин бат бэх байдал алдагдахыг хэлдэг. Хүний ясны эд нь биеийн бусад эрхтний эдүүдийн нэгэн адил шинэчлэгдэж байдаг. Ясны сийрэгжилтийн үед ясны эд шинэчлэгдэх нь ясны эдийн гэмтэхээс удаан явагддаг тул жингээ алдаж, сийрэг хэврэг болдог. Уг өвчний эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд өвчний хожуу үед яс өвдөх, янгинах, яс хугарах, гэмтэх, өндөр хасагдаж намсах, хүзүү, нурууны доод хэсгээр өвдөх, нуруу бөгтийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Уг өвчин нь үе мөчний өвчлөлүүдээс хамгийн түгээмэл бөгөөд судлаачид тавиад насны таван эмэгтэй тутмын нэг нь яс сийрэгжих өвчинтэй байдаг гэж тогтоожээ. Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь даавар багасах юм. Иймд тавиас дээш насны эмэгтэйчүүд, далаас дээш насны эрэгтэйчүүд яс сийрэгжих өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг.

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх болон нөхөн сэргээх үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Зөгийн балны үйлчлэлээр кальци, магни зэрэг микроэлемент нь бие махбодид сайтар шимэгдэх бөгөөд цэцгийн тоос, тоосормог нь кальци, D витамины өндөр агууламжтай байдаг.

Ясны сийрэгжилтийн үед ЗАА-н бүтээгдэхүүн хэрэглэх хөтөлбөр

1-р шат

Бүтээгдэхүүн Хэрэглэх заавар
Эй-Пи-Ви балзьзам Хоолноос 15-20 минутын өмнө 1 ц/х-ыг өдөрт 3 удаа ууна.
Апихит бальзам Хоолноос 20-30 минутын өмнө хэлэн дор 7 дуслыг өглөө, өдөр 2 уусгаж ууна.
Апиформула 3 үрэл Хоолноос 20-30 минутын өмнө 1 ц/х-ыг өдөрт 3 удаа ууна.

Холбоотой нийтлэл:

Остеохондроз буюу үе шохойжих

Үений үрэвсэл болон бусад үеүдийн гэмтлийн үед апифитобүтээгдэхүүн хэрэглэх хөтөлбөр

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *