Яс үений үрэвсэл (остеоартрит)

Үе мөчний эмгэг дотроос олонтоо тохиолддог нь яс үений үрэвсэл юм. Энэ нь өндөр настанд элбэг тохиолдоно.

Яс үений үрэвсэл нь зөвхөн нэг үеийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл тодорхой нэг газар элэгдэж гэмтсэнээс байн байн үрэвсэж өвдөлт өгдөг.  Биеийн жингийн илүүдэл, халдвар, гэмтэл, төрөлхийн гажиг нь удаан явцтай хувирлыг хурдасгадаг. Учир нь мөгөөрсний бүтэц нь настай холбоотой элэгдэж, 60-аас дээш насныханд ихэвчлэн яс үений үрэвслийн аажим хэлбэр явагдаж байдаг.

Үе хавдаж өвдөх, хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэж, амрахад намжих, амарсны дараа богино хугацаанд хөших, хөдөлгөөн хязгаарлагдах, буюу үеэр хөдлөхөд шаржигнаж дуугарах улмаар өвдөлт дамжих шинжүүд гол төлөв илэрнэ. Эмгэг хөнгөн явцтай бол амьдралын хэв маягийг өөрчлөх, шинж тэмдгийн эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй байдаг.

 

Монголчуудад зонхилон ажиглагддаг үе мөчний зовиур нь яс ургалт юм. Тухайлбал, өвдөгний үенд яс ургавал тун зовиуртай бадаг. Учир нь өвдөг нь хүний биед байдаг том үений нэг бөгөөд дунд чөмөг, шаантыг холбоно. Үенд тал саран мөгөөрсөн жийрэг байх ба хүндийн жинг бүх талбайд жигд хуваарилах үүрэгтэй.

Мөн хамгийн их байдаг, хамгийн чөлөөтэй хөдөлгөөн хийдэг үеийг завсартай үе гэнэ. Эдгээр үеийг хэтрүүлэлгүй сайтар хөдөлгөөнтэй байлгавал, хэдэн арван жилийн турш хэвийн сайн ажилладаг. Завсартай үе нь үений уут  буюу битүү уутанд байдаг. Үений уутны хальснаас үүсдэг тос шиг шар ус нь үений гадаргууг тослож, үеүдийн гадаргуу хоорондоо үрэлт, элэгдэл багатай гулгаж харьцахыг нөхцөлдүүлдэг.

Завсартай үеийг үүсгэдэг ясны төгсгөлийн гадаргуу нь гөлгөр, нэгэн төрлийн мөгөөрсөөр бүрхэгдсэн байх ба бага зэрэг агших чадвартай. Энэ үеийг хүрээлээд үений уут байх ба түүнд шар усны хальс байдаг. Энэ нь байнга шингэн ялгаруулж үеийг тосолж байдаг. Энэ шингэн нь мөгөөрсийг уураг, өөх тосоор тэжээж, тогтмол эргэн шимэгдэж байдаг.

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг өвчлөлийн аль ч шатанд хэрэглэж болно.

Зөгийн хор. Зөгийн хор нь өвчин намдаах, хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлэх, хаван хавдар буулгах, мэдрэггүйжүүлэх үйлчилгээтэй. Зөгийн хорны өвчин намдаах чадвар нь новокаинаас 50 дахин илүү байдаг. Зөгийн хортой тосон түрхлэг, шаврыг хэрэглэн үенд иллэг хийнэ.

Зөгийн хорны гүнд нэвтрэх чадвар нь шаварт агуулагдах эрдэс бодисыг биед шингэх үйлчилгээг давхар үзүүлнэ. Халуун шавар нь үрэвслийн эсрэг, шимэгдүүлэх, өвчин намдаах, цусан хангамжыг сайжруулах, бодисын солилцоо өдөөх үйлчилгээтэй.

Зөгийн лав. Зөгийн лаваар төөнүүр хийхэд үрэвслийн эсрэг, нөхөн сэргээх, өвчин намдаах, шимэгдүүлэх, мэдрэггүйжүүлэх үйлчилгээтэй. Төөнүүрийг өвчтэй үенд өдөр бүр 2-3 долоо хоногийн турш хэрэглэнэ.

Холбоотой нийтлэл:

ТУЛГУУР-ХӨДӨЛГӨӨНИЙ АППАРАТЫН буюу ҮЕ МӨЧНИЙ ӨВЧЛӨЛ

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах