Үргэлж ядраад байдгийн 9 шалтгаан

Завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн 51 хувь нь энергийн дутагдалд орсон байдаг байна. Өглөө сэрээд л, орноосоо шууд өндийгөөд ажилдаа явдаг байсан бол одоо чи унтаж, эсвэл хэвтэж ханахгүй л байна уу? Тэгвэл дараах 9 шалтгааны аль нэг нь чиний эрч хүчээс булаагаад байна.

  1. Гүн стресст орсон байна
    Үгүй гэж хэлж сур. Бусдад ч, мөн өөртөө ч үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хүчтэй хүсэл мөрөөдөл, зорилгоосоо болоод бид заримдаа өдөрт хэтэрхий олон юм төлөвлөчихдөг. Маргааш ч амжуулж болох юмыг, эсвэл заавал хийх шаардлагагүй юмыг хийх гэж өөрийгөө хэтэрхий их шахдгаас бид стресст ордог байна. Бага хугацаанд ихийг амжуулах гэж зүтгэдэг зангийхаа 20 хувийг гээ. Өдөр бүрийг тэмцэл мэт өнгөрөөхөө больж, зарим нэг өдөр зүгээр л тааваараа, амар тайван бай. 
  2. Шингэн дутагдаж байна
    Үргэлж ус уу. Шингэний дутагдалд орсноор амархан ядарч, толгой эргэж, бие нозоорч ажиллах эрч хүч унтардаг. Хэрэв чи өглөө өдөр оройныхоо хоолон дээр цай, юмуу кофены оронд ус уугаад байвал хамаагүй сэргэг байх болно. Мөн хоол хийхдээ давсны хэрэглээгээ багасгаарай. Анхаарал суларч, арьс хуурайшиж, ам хатах нь чиний биенд шингэн дутагдаж эхэлж байгаагийн шинж юм. Дан ус уумааргүй санагдвал эмийн ургамлын гаралтай цай, ногоон цай, жимсний шингэрүүлсэн шүүс ууж болно.
  3. Мах, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэж байна
    Цусан дах төмрийнхөө хэмжээг тогтоолго. Төмрийн дутагдалд орох нь мөн л байнга ядрахын шалтгаан юм. Энэ нь мах, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг, энэ нь сарын тэмдэг нь их хэмжээгээр ирдэг бүсгүйчүүдэд ихэвчлэн тохиолддог юм. ТЕНТОРИУМ® компаний далайн замагтайАписпира үрэл төмрийн агууламж өндөртэйгээс гадна өөр  олон эрдсийн агууламж өндөртэй ба архаг ядаргаа, биеийн болон мэдрэл-сэтгэхүйн хэт ядаргаа, стресс, нойргүйдлийн үед, экологийн таагүй нөхцөлд амьдардаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
  4. Бамбай булчирхай идэвхгүй байна
    Шинжилгээ өг. Бамбай булчирхай нь тироксин гэдэг даавар ялгаруулдаг. Энэ даавар нь хүний бодисын солилцоо, энергийг хянаж, зохицуулж байдаг юм. Хэрэв бамбай хэвийнээс бага хэмжээний тироксин ялгаруулж эхлэвэл хүний бие амархан ядарч, сульдаж, жин нэмж, сэтгэл санааны байдал тогтворгүй болдог. Бамбай булчирхайн гормоны шинжилгээ өгөөд хэвийн гарвал, бамбай булчирхайг идэвхжүүлэгч гормоныхоо хэмжээг тогтоолгоорой. Эмчилгээ хийлгэсний дараа сарын дотор чи цоглог, эрч хүчтэй болох болно.
  5. Хэтэрхий олон юмыг зэрэг хийж байна
    Агаар салхинд гар. Компьютер дээрээ хэт олон юм зэрэг ачааллуулах нь ямар үр дагаварт хүрдгийг бид сайн мэднэ. Бидний тархи ч бас компьютертэй адил хэт олон юмыг зэрэг хүлээж авч чаддаггүй. Жишээ нь дасгал хийнгээ, и-мэйлээ шалгаж, дээрээс нь бас утсаар ярьж болохгүй гэсэн үг. Эсвэл ном уншингаа хоол хийж, хажуугаар нь гадаадад байдаг эгчтэйгээ чатлаж хэрэггүй. Энэ мэтчилэн нэгэн зэрэг олон юм хийх нь тархины допамин ялгаруулах ажиллагааг хэт эрчимжүүлдэг байна. Допамин нь хүний тамир тэнхээ, дотоод хүч чадлыг хариуцдаг бодис юм. Харамсалтай нь допамин нь яг бензин шиг амархан дуусч орхидог. Допамины нөөц багасч эхэлмэгц бид идэвхгүй, сул дорой, уур уцаартай болно. Энэ бодисны ялгаруулалтыг тэнцвэржүүлэхийн тулд эндорфиныхоо үйл ажиллагааг эрчимжүүлээрэй. Ингэхийн тулд агаарт алхаж, ууланд авирч, цэцэрлгээр зугаалж байгалийн сайханд оюунаа амраа.
  6. Шөнийн цагаар Facebook “ухдаг”
    Их энгийн. Зүгээр л унтах. Facebook, Twitter-ээ нь таны амьдралын салшгүй нэг хэсэг байж болно. Гэвч унтаж амрах ёстой цагаараа компьютерийн өмнө сууж, найзуудынхаа зургийг үзнэ гэдэг тийм ч сайхан санаа биш. Оройн цагаар гэрлээ унтраачихаад, зөвхөн дэлгэцний анивчих гэрэлд суух нь таны тархийг тасралтгүй “асаалттай” байлгахаас гадна, харанхуй ялгарч, нойрсуулдаг үйлчилгээтэй мелатонины гормонд нөлөөлдөг. Нойр хүрэхгүй байгаа гэдэг шалтгаанаар шөнийн цагаар интернэт “ухдаг” бол зүгээр л компьютер, утас, гэрэл гурваа унтраагаад орондоо ороод хэвтээрэй. Таын нойр хүрдэггүйдээ биш, та өөрөө өөрийнхөө нойрыг хүргэхгүй байгаа ч юм билүү?
  7. Дүүрэн долгион дунд унтдаг
    Wireless-ээ унтрааж, гар утсаа холдуул. Үргэлж электрон соронзон долгион дунд байдаг бол хүн амархан ядарч, нойрмог болдог. Тиймээс унтлагынхаа өрөөнөөс гар утаснуудаа гаргаж, гэрийнхээ wireless-ийг унтахдаа унтрааж байгаарай.
  8. Ходоод муудсан байж магадгүй
    Ходоод нь гурил, арвай, будаа мэтийн цавуулаг ихтэй хоол хүнсийг “зохицуулж” чадахаа больсон цагт мөн хүний бие ядарч сульддаг. Ихэнх хүмүүс ядаргаагаа, хоол хүнстэйгээ холбож боддоггүй. Хэрвээ ходоод чинь муудсан байж магадгүй гэж үзэж байвал дурандуулаарай.
  9. Хүмүүсийн шаардлагад нийцэх гэж хэтэрхий их хичээдэг
    Өөрөө өөрийнхөө “сайн найз” бай. Тэмүүлэлтэй амьдрах нь сайн зүйл боловч энэ нь хэрвээ шунал болох юм бол хүн өөрийн эрхгүй ядарч эхэлдэг. Мөрөөдлийнхөө байранд л орчихвол, тушаал л дэвшчихвэл, цалингаа 10 хувь л нэмүүлчихвэл, бүх юм сайжирчих юм шиг санагдаж байснаа, энэ хүслээ биелүүлмэгц дахиад л өөр ямар нэг зүйлд шунамхайрч эхэлдгээ анзаарч байсан уу? Хүний хүсэл хязгааргүй. Гэвч үргэлж аз жаргалтай байх арга бол хүслээ биелүүлэх гэж хичээх явцаасаа ч таашаал авч сурах юм. Чин сэтгэлээсээ хүсдэгтээ биш, харин бусдад таалагдах гэж, нэр хүндтэй болох гэсэн эрмэлзлээсээ болж шунаж байгаа зүйл л хүнд зовлон авчирдаг. Ингэдэг хүмүүс ихэвчлэн төгс төгөлдөрт хүрэх гэж донтогчид байдаг юм. Юу ч хийсэн сэтгэл хангалуун бус мэдрэмжтэй хэвээр байдаг бол та ядаргаанд орох нь гарцаагүй. Өөрөө өөрийнхөө сайн найз байгаарай.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *